Д.Хаянхярваа:Засгийн газар Хөгжлийн банкаас урьтаж бонд гаргах ямар ч боломжгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 07


Өнөөдөр Төрийн ордонд болсон түншлэгч орнуудын техникийн хамтын ажиллагааны хуралдааны үеэр Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банкаасаа түрүүлж Олон улсын зах зээл дээр бонд гаргах тухай яригдсан хийгээд шийдвэр эцэслэн гарсан хэмээн яригдаж эхлэв. Энэ талаар тодруулахаар Сангийн сайд Д.Хаянхярваа руу утсаар холбогдсон юм.

-Сайд аа, Хөгжлийн банкаас түрүүлж Засгийн газар бонд гаргахаар болжээ гэж гадуур яригдаад эхэллээ. Та албаны тайлбар өгнө үү?

-Тийм саналыг О.Чулуунбат нарын манай УИХ-ын зарим гишүүд санал болгодог л доо. Бид үүнийг судална. Судална гэхээр Сангийн яамны хэмжээнд асуудлаа боловсруулаад Засгийн газартаа оруулна. Засгийн газраас дэмжлэг авсан тохиолдолд УИХ руу оруулах гээд багагүй хугацаа шаардагдахаар ажил гэдгийг хэн ч мэднэ байх.

Яг өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны  бондын тухайд шаардлагатай бэлтгэлээ базаагаад манай хүмүүс Англи, Хонгконгийн зах зээл дээр борлуулахаар бүх зүйл бэлэн болоод байна. Энэ ажил ирэх долоо хоногт шийдэгдээд ирнэ гэдэгт бид итгэлтэй байна. Тэгэхээр Хөгжлийн банкнаас урьтаж өмнө нь Засгийн газар бонд гаргах тухай ямар ч асуудал байхгүй.  Өнөөдрийн хуралдаан бол шийдвэр гаргах ч хуралдаан биш. Зүгээр л саналаа солилцсон үйл ажиллагаа шүү дээ.

Б.Хонгор

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top