Капитал банкны салбар нэгжийн тоо 54-д хүрлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 20


  Монгол Улсын банк санхүүгийн салбарын анхдагч Капитал банк он гарсаар хоёр дахь тооцооны төвөө Дорнод аймгийн төв Чойбалсан хотод нээж, үйл ажиллагааг эхлүүлэв.

Энэхүү тооцооны 934-р төв нээгдсэнээр манай банкны салбар, нэгжийн тоо 54-д хүрлээ. Өмнөх онд манай банкны харилцагчдын тоо 50 гаруй хувиар, активийн хэмжээ хоёр дахин, хадгаламжийн үлдэгдлийн хэмжээ мөн хоёр дахин нэмэгдсэн нь харилцагчдын манай банкинд итгэх итгэл улам нэмэгдэж байгааг харуулж байна.

Уул уурхай, аж үйлдвэр эрчимтэй хөгжиж байгаа Дорнод аймагт нээсэн энэхүү тооцооны төв нь үйл ажиллагаа нээсэн эхний өдрөөс шуурхай үйлчилж, 60 гаруй төрлийн банкны цогц үйлчилгээ үзүүлж эхлэв.

Манай улсын дөрөв дэх том хот Чойбалсанд тооцооны төв нээснээр нутгийн иргэд  “100 000 айлын орон сууц” хөтөлбөр, Япон Улсын Олон Улсын хамтын ажиллагааны "Жайка" байгууллагаас санхүүжиж байгаа хоёр үе шаттай төслийн зээл, ЖДҮДэмжих зээл зэрэг хамгийн бага хүүтэй, урт хугацаатай зээл авах боломж бүрдэж байна. Түүнчлэн, манай улсын банкны шилдэг бүтээгдэхүүн MobiXpress, Юанийн гуйвуулга, олон улсын мөнгөн гуйвуулгын Moneygram, Coinstar зэрэг үйлчилгээг орон нутгийн иргэдэд хүргэх боломжтой боллоо.

Шинэ тооцооны төв нээсэнтэй холбогдуулан данс нээлгэж байгаа харилцагч, хадгаламж эзэмшигчийг урамшуулах нэг сарын аян хэрэгжүүлж байна.

 

БИЗНЕСИЙН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top