Компанийн засаглалын бодлогыг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 20

            Яг одоо “Монголын үндэсний компанийн засаглалын бодлого” сэдэвт дугуй ширээний уулзалт болж байна.

Уулзалтын үеэр бодлого боловсруулагчид, компанийн засаглалын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудын хүрээнд Компанийн засаглалын Монголын үндэсний бодлого, түүнийг амжилттай хэрэгжүүлэх арга зам, аргачлалыг нээлттэй хэлэлцүүлэг хийгдэж байна.

Хэлэлцүүлгийг Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, АНУ-ийн Хөгжлийн агентлаг/БДС төсөл   хамтран зохион байгуулж байгаа аж.

Монголын Үндэсний Компанийн Засаглалын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлснээр байгууллага, пүүс компаниудад хөрөнгө босгох бизнесийн таатай орчин бүрдэх аж.

Энэхүү хэлэлцүүлэг нь Монгол болон олон улсын оролцогч талууд байгууллагуудын цаашдын үүрэг хариуцлага, хэрэгжүүлэх механизмыг тодорхой болгох, шийдвэрлэхэд туслах юм байна.

А.Чимгээ   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top