Зарим компани дизель түлшний үнээ бууруулсан гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 21

Энэ оны нэгдүгээр сард шатахууны үнэ литр тутамд 235-260 төгрөгөөр огцом өсөж, нийгэмд багагүй бухимдал төрүүлээд байсан. Газрын тосны бүтээгдэхүүний худал даа эрхлэгч компаниуд үнэ өсгөсөн шалтгаанаа ам.долларын ханштай холбон тайлбарлаж байсан ч валютын ханш уначихаад байхад өмнөх хэмжээнд нь хүртэл буулгасангүй.

Уул уурхай, газар тариалан, зам, барилга байгууламжийн ажил эхлэх гэж буй энэ үед ди зелийн түлшний үнийг бууруулах шаардлага зайлшгүй. Энэ талаар Газрын тосны газ рынхан “Зарим аж ахуйн нэг жийг эс тооцвол энэ сарын 16-наас НИК, “Петровис”, “М ойл” зэрэг компани Улаан баатар дахь салбаруудаараа дизелийн түлшний литр тутмыг нь 1700 төгрөгөөр худалдаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард АИ-92 автобензин орон нутагт дунджаар 250-260, Улаанбаатар болон төвийн бүсэд 210-260 төгрөгөөр нэмэгдсэн бол одоо эргээд 150-280 төгрөгөөр буурсан. Тухайлбал, Баян-Өлгий аймагт АИ-92 автобензин литр тутамдаа 150, Завхан, Орхон аймаг, Улаанбаатар хотод 280 төгрөгөөр буураад байна” гэв. Дашрамд дурдахад, уул уурхай, газар тариа лангийн салбарт ашиглах дизель түлшний хэмжээ энэ онд өнгөрсөн жи лийнхээс 1.8 дахин нэмэгдэх захиалгатай байгаа бөгөөд энэ сарын байдлаар компаниудын ша тахууны нөөц сарын дундаж хэрэглээний түвшинд буй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top