“Гранд Экспо-2012” үндэсний бизнес фестивалийн тэргүүн дээд шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 21

Монголын маркетинг, менежментийн хүрээлэн 2008 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байгаа Монголын бизнесийн салбарын шилдгүүдийн чуулган "Гранд экспо” үндэсний бизнес фестивалийг 2012 оны 03-р сарын 01-нээс 2012 оны 04-р сарын 05-ны хооронд орон даяар зохион байгуулсан билээ.

Монгол улсын бизнесийн салбар бүрт тэргүүлэгч компаниудыг олон нийтийн санал асуулга, мэргэжлийн экспертийн дүгнэлтийг үндэслэн тодруулж, тэдний ололт амжилтыг олон нийтэд үр дүнтэй сурталчлахад  “Гранд экспо 2012” үндэсний бизнес фестивалийн зорилго оршсон юм.  Энэ удаагийн төсөлд бизнесийн 15 салбарын байгууллагууд, 55 номинацид өрсөлдөж салбар тус бүрээс хоёр “Гран при” шагналт компани, номинаци тус бүрээс таван “ТОП компани” тодорсон. Харин “Гранд экспо 2012” бизнес фестивалийн Ерөнхий зохион байгуулагчаар Монголын маркетинг, менежментийн хүрээлэн ажилласан ба  “BTV” телевиз, мэдээллийн тэргүүлэгч портал www.zindaa.mn сайт, “Үндэсний мэдээ” өдөр тутмын сонин мэдээлэл, сурталчилгааны албан ёсны түншлэгч байгууллагаар ажилласан юм.  Яг одоо Зайсангийн “Чингисийн өргөө” цогцолборт үндэсний бизнес фестивалийн тэргүүн дээд шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ болж байна.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top