“Маск” нэртэй инээдмийн, адал явдалт киног бүтээгчид нь элэглэгч Ш.Суурь, Ө.Ихбаяр буюу Чапи нар билээ. Тэд киноныхоо нээлтийг өнөөдөр хийж, кино театруудын дэлгэцнээ гарахаар болжээ. Киногоо “Маск” гэж нэрлэсэн учир нь инээдийн цаана хоёр нүүр нуугдаж байгааг харуулснаараа онцлог аж. Мөн нийгэмд ийм зүйл байх ёстой юу, үгүй юү гэдгийг ч энэ бүтээлээрээ гаргаж ирэхийг зорьсон гэнэ.
Сүүлийн үед хошин урлагийнхан кино урлаг руу урвах болсонтой зэрэгцээд элэглэгч Ш.Суурь, Чапи нар ч энэ төрөл жанр руу ороод үзэж яагаад болохгүй гэсэндээ зоригтойгоор анхны дэлгэцийн бүтээлдээ шударсан нь энэ аж. Кино зохиолыг Ш.Суурь бичиж, өөрсдийнхөө уран бүтээлд тулгуурласан байна. Гэхдээ кинонд Чапи нэг хүнийг элэглээд байх биш ч, энэ төрлөө чадварлагаар оруулж ирсэн гэсэн шүү. Чапи гол дүрд тоглож, ёстой л хоёр нүүртэй хүн гэж хэн байдгийг жинхэнэ утгаар нь харуулж байгаа юм байна.
Нөгөөтэйгүүр, урлагт уйчлалт гэж байдаггүй шиг анхны киногоо муу хийхийг хүсээгүй гэнэ. Учир нь, тэд энэхүү киногоо ашиг гэхээс илүү бүтээл тал руугаа хийжээ.
А.ТӨМӨР
Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )