“Ой мод үндэсний үйлдвэрлэл 2012” үзэсгэлэн нээгдлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 05

  “Ой мод үндэсний үйлдвэрлэл 2012” үзэсгэлэн “Мишээл экспо” төвд нээгдлээ. Энэ сарын 7- ныг хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнг Ой мод эрхлэгчдийн холбооноос зохион байгуулж байгаа юм. Хаврын ойжуулалт, барилга, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буй энэ үед уг үзэсгэлэнг зохион байгуулж байгаа нь ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид нь дүгнэж байна. Уг үзэсгэлэнд гэр ахуйн тавилга, хана, шал, хаалга хийдэг бүх шатны үйлдвэрлэл, мөн тарьц, суулгац, цэцэг жимсний бут, мод бэлтгэлийн үйл ажиллагааг харуулсан үзмэр, гэрийн мод, тавилга, сийлбэр, гар урлал, модон тоглоом, хөгжмийн зэмсэг, сургууль, цэцэрлэгийн сандал ширээ, бүх төрлийн орон сууцны тавилга үйлдвэрлэгчид гээд 60 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа юм. Ер нь модоор хийж болдог бүх л зүйл  тавигдсанаараа “Ой мод үндэсний үйлдвэрлэл 2012” онцлогтой.  Ялангуяа, манай дотоодын үйлдвэрүүд паркетан шахмал шал, янз бүрийн загвар, сонголттой модон хана, хаалгыг мэргэжлийн өндөр түвшинд хийдэг болсон байна. Үзэсгэлэнгээс олны сонирхлыг татаж байсан зүйл нь бүрэн сийлбэртэй монгол гэрүүд юм.

 Т.Ялгуун.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top