Хөгжлийн банк хүүндээ шатах уу

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 08

Засгийн газрын бондыг олон улсын хөрөнгийн зах зээлд зарж хэдэн доллар олсноо банк санхүүгийн, түүхэнд шинэ хуудсыг нээсэн чухал алхам боллоо хэмээн мэдэгдэж байсан Хөгжлийн банкныхан өнөөдрийг хүртэл тэрхүү 580 сая ам.доллараасаа ярьж, төлөвлөөд байсан төсөл хөтөлбөрүүдийнхээ нэгийг нь ч санхүүжүүлээгүй байгаа сурагтай. Үнэндээ шал дэмий хүү төлөөд хадгалсан гэсэн үг. Ингээд бодохлоор адгийн тэнэгч арилжааны банкнаас өндөр хүүтэй мөнгө зээлчихээд түүнийгээ хий дэмий хав дараад суухгүй.

Ядаж л нэг лангуу түрээслээд ашгаараа хүүгээ төлөөд явна шүү дээ. Мөн арилжааны аль нэг банк ч юмуу, аль эсвэл хувийн компани тэр их долларыг хөрөнгийн зах зээлээс босгосон бол аль хэдийн эдийн засгийн эргэлтэнд оруулчихсан ашгаа хүртээд явж байх нь тодорхой. Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрөлтэй 600 ам.долларын “Дунд хугацааны дундуур хөгжлийн банкныхан дуулгасан.

Засгийн Газрын бодлогын дагуу төмөр зам, авто зам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг барих төслүүдийг дээрх хөрөнгөөр санхүүжүүлнэ гэж Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Батжаргал нэгэнтээ ярьж байсан. Тиймдээ ч дээрх 580 сая ам.долларыг зөвхөн УИХ, Засгийн Газраас баталсан онцгой гэх төслийг хэрэгжүүлэхэд зарцуулахдаа ч илэрхийлж байсан юм.

УИХ-аас өнгөрсөн онд 5683,5 км замын суурь бүтцийг гурван үе шаттайгаар 1520 мм-ийн өргөн царигаар барихаар баталсан бөгөөд эхний үе шатанд нийт 1100 орчим км, хоёрдох үе шатанд 900 орчим км, гуравдах үе шатанд 3600 орчим км төмөр зам барих маршрутыг тогтоосон. Эхний ээлжинд Даланзадгад-Таван толгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан чиглэлд төмөр зам барих ажлыг эхлүүлэх юм. Шинэ төмөр замын чиглэлийг тогтоохдоо стратегийн орд болон боловсруулах үйлдвэрийн ачаа тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг хангах, ашигт малтмалыг эрэлт ихтэй зах зээлд хүргэх, нэг зах зээлээс хамааралгүй байх нөхцөлийг хангах, гол худалдан авагч нь ОХУ, БНХАУ, Ази, Номхон далайн орнууд болон Европын холбоо байхаар бодлогын баримт бичигт тулгасан байгаа юм.

Даанч өнгөрсөн хугацаанд данс нь хоосон байсан Хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийн хөгжилд түлхэц болохоор томоохон төсөл хөтөлбөрүүд удаашралтай байсан билээ. Харин одоо бол Хөгжлийн банк мөнгөтэй болсон. Тэгсэн хэрнээ яагаад төсөл хөтөлбөрүүдийг яагаад санхүүжүүлэхгүй байгааг Хөгжлийн банкны даргаас лавлахад салбарын яамнаас болж байгаа гэдгийгч нуугаагүй юм. Учир нь салбарын яам нь өнөөг хүртэл шинээр төмөр зам барих төслөө Хөгжлийн банкныханд өгөөгүй байгаа сурагтай.

Төмөр замын бодлого нь асуудалтай, маргаантай байгаа нь ч үүнд нөлөөлж, түүнээс ань болоод Манай улс гаднаас авсан өндөр хүүтэй зээлэндээ шатаж дуусах нь дэг ээ. Ингэж байхаар бага, дунд орлогтой иргэдийг байртай болгох хөтөлбөрийг санхүүжүүлчихвэл дээргүй юу. Улаанбаатарын утаа болон гэр хорооллын асуудлыг бүрэн шийдчих мөнгө байгаад байгаа юм биш үү, цаана чинь.

А.ТӨМӨР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top