Түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн цаашдын зорилго...

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 10


        Монголын “Түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн холбоо”-ны их хурал тавдугаар сарын 21-нд болохоор товлогджээ. Тус хурлын гол зорилго нь түүхий эд бэлтгэн нийлүүлэгч аж ахуй нэгжүүд, төлөөлөгчидтэй уулзаж,  өнөөгийн  байдал, цаашдын чиг хандлагаа тодорхойлох,  Монголын бүх аймаг, сумдад бүртгэлтэй гишүүд байр сууриа илэрхийлэх юм. 1990 оноос хойш түүхий эдийг хувь хүмүүс,  компаниуд бэлтгэн нийлүүлдэг болсон.  Харин уг холбоо нь  өнгөрсөн  хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаагаа шинэ шатанд явуулах хэрэгтэй гэж үзсэн байна. Монголын түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн холбоо нь малчид, фермерийн аж ахуйг дэмжих, мах, сүү, дайвар болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүмүүс сайн дураараа нэгддэг ашгийн төлөө бус байгууллага юм.

 Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top