Өнөөдөр Oracle корпорациас Ораклын Боловсролын Зөвшөөрөгдсөн Төв (OAEP-Oracle Approved Education Provider)-ийн үйл ажиллагааг Монголд явуулах эрхийг М-Си-Эс Электроникс компанид албан ёсоор олголоо. Тус компани нь 2004 оноос эхлэн Оракл корпорацийн Монгол дах албан ёсны “Алтан Түнш”-ээр ажиллаж, албан ёсны лиценз бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг найдвартай хүргэсээр ирсэн. Энэхүү хамтын ажиллагаа ийнхүү амжилттай өргөжин тэлж, өнөөдрөөс эхлэн М-Си-Эс Электроникс Ораклын албан ёсны сургалтууд Монгол инженерүүд, техник болон програм хангамжийн мэрэгжлтнүүддээ хийх боллоо.
М-Си-Эс Электроникс компани Ораклын албан ёсны сургалтын үйлчилгээ үзүүлэгчээр сонгогдсон нь манай мэдээллийн технологийн мэрэгжилтнүүдийн хувьд гадагшаа өндөр зардал, цаг зарцуулан явахгүйгээр Монголдоо ОРАКЛ-ийн албан ёсны сертификатад бэлдэх сургалтын нөхцлөөр хангагдаж, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх, олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөх гараагаа нээх өндөр ач холбогдолтой юм. Нөгөө талаас томоохон компаниудын хувьд мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн сургалтын зардлаа эрс бууруулах, богино хугацаанд инженер, програмистуудаа сургах, хөгжүүлж, ОРАКЛ-ийн албан ёсны сертификат авах нөхцлөөр хангах боломжтой болж байна.
Оракл корпораци нь компьютерийн техник хангамж, өгөгдлийн сангийн систем, бизнес програм хангамжийн хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Америкт төвтэй дэлхийн 145 орон үйл ажиллагаа явуулдаг, нийт 120 гаруй мянган ажиллагсадтай үндэстэн дамнасан компьютерийн технологийн корпораци юм.
Сэтгэгдэл ( 0 )