Zindaa.mn сайт УИХ, Нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийг угтан өөрийн “СОНГУУЛЬ” дэд сайтын үйл ажиллагааг сурталчлах, хэрэглэгч уншигчдаа урамшуулах зорилгоор "Сонгуулийг сонирхолтой болгоё" уриан доор “Дараагийн 76-г зөв нэрлэе” сэдэвт 100 сая төгрөгийн шагналын сантай онлайн уралдаан зарлаж байна.
Уралдаанд 18 нас хүрсэн, сонгуульд оролцох эрхзүйн чадамжтай Монгол улсын иргэн бүр хамрагдах боломжтой. 100 сая төгрөгийн шагналыг олгох, уралдаанд оролцох журамтай танилцана уу.
Ерөнхий мэдээлэл:
Уралдаан зохион байгуулагдах талбар: songuuli.zindaa.mn дэд сайт
Уралдаан эхлэх, дуусах хугацаа: 2012-05-25–наас 2012-06-26
Уралдааны программ нээгдэх хугацаа: 2012-05-25
Уралдаан дүгнэх хугацаа: Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн дүнг албан ёсоор зарлаж, сонгуульд ялагчдыг тодруулсан өдөр уралдааны ялагчдыг олон нийтэд мэдэгдэнэ.
Уралдаанд оролцох: songuuli.zindaa.mn дэд сайтад зочилж, холбогдох зааврын дагуу бүртгүүлснээр уралдааны албан ёсны оролцогч болно.
Шагналын сан: 100.000.000 төгрөг. Үүнээс дараагийн УИХ-ын 76 гишүүнийг зөв нэрлэх уралдааны ялагчид 76 сая төгрөг, дараагийн НИТХ-ын 45 төлөөлөгчийг зөв нэрлэх уралдаанд 24 сая төгрөг тус, тус хуваарилж олгоно.
Дараагийн УИХ-ын 76 гишүүнийг зөв нэрлэсэн ялагчид 76.000.000 төгрөгийн Шагнал олгох журам:
1.УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс уралдааны журмын дагуу 76 хүнийг сонгоно. Сонголтоо уралдааны хугацаанд хэдэн ч удаа өөрчилж, засч болно. Таны сонгосон хувилбар зөвхөн танд л харагдах бөгөөд бусад хэрэглэгчид харах боломжгүй.
2.УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдахаас 24 цагийн өмнө уралдааны программ автоматаар хаагдаж, таны сонголтын хамгийн сүүлийн хувилбарыг тэмдэглэж авна. Үүнээс хойш та үр дүнгээ харж болох бөгөөд засвар, өөрчлөлт хийх боломжгүй.
3.СЕХ-ноос УИХ-ын сонгуулийн ялагчдыг зарласан өдөр Уралдааны ялагчдыг программ автоматаар тодруулна.
4.Шагналын сан:
1-р байр: 40.000.000 төгрөг
2-р байр: 20.000.000 төгрөг
3-р байр: 16.000.000 төгрөг
5.Уралдааны болзол:
1-р байр: 76 гишүүнийг 100% зөв нэрлэсэн хүн
2-р байр: 76 гишүүнийг 80-99.9%-ийн хооронд хамгийн өндөр хувьтай зөв нэрлэсэн хүн
3-р байр: 76 гишүүнийг 60-79.9%-ийн хооронд хамгийн өндөр хувьтай зөв нэрлэсэн хүн. /80%-иас дээш зөв нэрлэсэн боловч Хоёрдугаар байрны болзлоос хасагдсан хүн 3-р байрны болзлыг хангасанд тооцно/
Жич: Нэг байранд хоёр буюу түүнээс дээш хүн шалгарвал шагналыг тэнцүү хувааж олгоно.
6.Шагналыг 2012 оны сонгуулийн үр дүнгээр бүрдэх Шинэ парламентын УИХ-ын гишүүд тангараг өргөх өдөр нэгдсэн журмаар олгоно.
Дараагийн 45 НИТХ-ын төлөөлөгчийг зөв нэрлэсэн ялагчид 24.000.000 төгрөгийн Шагнал олгох журам:
1.НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс уралдааны журмын дагуу 45 хүнийг сонгоно. Сонголтоо уралдааны хугацаанд хэдэн ч удаа өөрчилж, засч болно. Таны сонгосон хувилбар зөвхөн танд л харагдах бөгөөд бусад хэрэглэгчид харах боломжгүй.
2.НИТХ-ын сонгуулийн санал хураалт явагдахаас 24 цагийн өмнө уралдааны программ автоматаар хаагдаж, таны сонголтын хамгийн сүүлийн хувилбарыг тэмдэглэж авна. Үүнээс хойш та үр дүнгээ харж болох бөгөөд засвар, өөрчлөлт хийх боломжгүй.
3.СЕХ-ноос НИТХ-ын сонгуулийн ялагчдыг зарласан өдөр Уралдааны ялагчдыг программ автоматаар тодруулна.
4.Шагналын сан:
1-р байр: 10.000.000 төгрөг
2-р байр: 8.000.000 төгрөг
3-р байр: 6.000.000 төгрөг
5.Уралдааны болзол:
1-р байр: 45 төлөөлөгчийг 100% зөв нэрлэсэн хүн
2-р байр: 45 төлөөлөгчийг 80-99.9%-ийн хооронд хамгийн өндөр хувьтай зөв нэрлэсэн хүн
3-р байр: 45 төлөөлөгчийг 60-79.9%-ийн хооронд хамгийн өндөр хувьтай зөв нэрлэсэн хүн. /80%-иас дээш зөв нэрлэсэн боловч Хоёрдугаар байрны болзлоос хасагдсан хүн 3-р байрны болзлыг хангасанд тооцно/
Жич: Нэг байранд хоёр буюу түүнээс дээш хүн шалгарвал шагналыг тэнцүү хувааж олгоно.
6.Шагналыг 2012 оны сонгуулийн үр дүнгээр бүрдэх Шинэ НИТХ-ын төлөөлөгчид тангараг өргөх өдөр нэгдсэн журмаар олгоно.
Холбоо барих утас: 88593333, 99065457
Сэтгэгдэл ( 4 )
Сонгуулийг сонирхолтой болгоё уралдааныхаа дүнг гаргах болоогүй юм уу Zindaa.mn eeeee
Луйварчид аа шагналаа өгөөч ээ Эсвэл шүүх дээр уулзая хангалттай удаан хүлээлээ
Уралдаанд оролцсон хүмүүс бүгд нийлж байгаад очих хэрэгтэй байхаа. Хэлдэг газар нь очиж хэлэх хэрэгтэй гэж бодож байна
uraldaaniihaa hariug gargaacheehvleej bgaa shvv