2012 оны улсын төсөвт, жижиг дунд үйлдвэрлэлд харьцангуй бага мөнгө хуваарилагдсан.
Өнгөрсөн онд 200 гаруй тэрбум төгрөг ЖДҮ-т зарцуулсан байна. Энэ жил улсын төсөвт ЖДҮ-ийн санд 30-аад тэрбум төгрөг тусгасан аж. Харин сум хөгжүүлэх санд 20 тэрбум төгрөг суулгасан бөгөөд яамнаас 50 тэрбум төгрөгийн санхүүжилт орж ирэхийг хүлээж байгаа гэнэ.
2009 оноос жижиг дунд үйлдвэрлэл явуулж эхэлсэн энэ хугацаанд 260 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 4800 гаруй аж ахуй нэгж иргэнд олгосон байна.Үүний дүнд 1300 гаруй жижиг, дунд үйлдвэр байгуулагджээ. Тэдний зээлийн эргэн төлөлт сайн байгаа гэв.
Эргэн төлөлт сайн байгаад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлжээ. Тухайлбал хүмүүсийн өргүй байх гэсэн сэтгэхүй нөлөөлсөн байна. Мөн боломжийн эдийн засгийн эргэлттэй байгаа дээрээ хурдан төлж, дараагийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэд их байгаа гэж мэргэжлийн хүн хэллээ.
2011 оны сүүлчээр бүсийн чанартай зээл авсан аж ахуй нэгжийн үйл ажиллагааны үр дүн энэ оны эцэст гарах юм байна. Эндээс 7000 орчим ажлын байр нэмэгдэх ажээ.
Х. Даваа