Хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сартай харьцуулахад 0.3 хувиар өсчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 20

Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалж байгаа хүнсний гол нэрийн барааны үнэд Үндэсний статистикийн хорооноос судалгаа хийжээ. Энэ сарын 16-ны байдлаар хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.5 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.3 хувиар өссөн байна.

Тухайлбал, махны үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийнх 2.2-7.2, хониных 2.8, адууных 0.5, ямааных 0.3 хувиар тус тус өссөн байна.

Т.Ялгуун

Top