” М-Си-Эс” группын улсад төлсөн татварын мөнгөөр юу бүтээж болох вэ?

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 31

1993 онд эрчим хүчний салбарт зөвлөгөө өгөх чиглэлээр анх байгуулагдаж байсан "М-Си-Эс" компани өнөөдөр энерги, дэд бүтэц, мэдээллийн технологи, харилцаа холбооны технологи, хүнсний үйлдвэрлэл, ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл ба худалдаа, бөөний болон жижиглэнгийн худалдаа, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай зэрэг бизнесийн салбаруудад идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй Монгол улсын тэргүүлэгч аж ахуйн нэгж болон төлөвшжээ.

Монгол улсад хамгийн их татвар төлж, төсвийн орлогын бүрдүүлэлтэд бодитой хувь нэмэр оруулсан 2011 оны шилдэг татвар төлөгч 100 аж ахуйн нэгжийг Татварын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар хамтран шалгаруулахад "М-Си-Эс" группын 13 охин компани багтсан байна. Үүнд: Энержи Ресурс, Энержи Ресурс Майнинг, Спирт бал бурам, Юнител, М-Си-Эс Азиа Пасифик Брюэри, М-Си-Эс Холдинг, Шангрила-Улаанбаатар, М-Си-Эс Кока Кола, М-Си-Эс Интернэйшнл, М-Си-Эс Менежмент, Энержи Ресурс Корпораци, СББ Трейд, Юнисервис солюшн зэрэг компаниуд оржээ.

Татвар төлөгчдийн өдрөөр Татварын ерөнхий газрын тэргүүн шагнал болох “Хөх дэвтэр”-ийн эзэд тодордог бөгөөд энэ жилийн шилдэг татвар төлөгчдийг “MCS” групп магнайлж, “АПУ”, “BSB” зэрэг шилдэг компаниуд удаалсан байна.  

Монгол улсын төсөвт жинтэй хувь нэмэр оруулж байгаа "М-Си-Эс" группын 2011 онд улсын төсөвт төвлөрүүлсэн татварын мөнгийг нийгмийн сайн сайхны төлөөх ямар үйлсэд үр өгөөжтэй зарцуулж болох вэ гэсэн асуултыг тавьж үзмээр санагдлаа. Тэгвэл дараах үр дүнг бид харж болохоор байна. 

  1. Улсын бүх цэцэрлэгийн 16000 багш нарын 3 жил 5 сарын цалинг олгох,
  2. 9179 сувилагчийн 7 жил 3 сарын цалинг олгох,
  3. Гамшгаас хамгаалах 2800 аврагч нарын цалинг 20 жил 6 сар олгох,
  4. 205 мянган өндөр настны 9 сарын тэтгэврийг олгох боломжтой гэсэн сонирхолтой тооцоо гарч байгаа юм. Ганцхан компанийн бүрдүүлж буй энэхүү татварын орлогын тоо баримт нь хувийн хэвшлийнхэн Монголын эдийн засагт ямар хэмжээний хувь нэмэр оруулж, улсынхаа хөгжлийг нуруун дээрээ үүрч явдгийг илтгэж байна. 

Д.Мягмарсүрэн

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top