Нөөцийн мах хүн амын хэрэгцээнд хүрэлцэхгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Нийслэлчүүдийн хэрэгцээнд энэ жил 12 мянган тонн мах нөөцөлсөн аж. Харин өдөрт дунджаар 100 гаруй тонн мах дэлгүүрт нийлүүлдэг. Өнөөдрийн байдлаар нөөцийн мах 3700 тонн байгаа бөгөөд үүнийгээ нэгдүгээр сарын 15-наас хойш гэрээт дэлгүүрүүдээр борлуулж байгаа аж. Энэ нь долдугаар сарын 1 хүртэл зарагдах юм. Гэвч нөөцийн мах энэ хугацаанд хангалттай хүрэлцэх эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ.

Харин орлого багатай иргэд өглөөнөөс эхлэн дэлгүүрт дугаарлаж махаа авдаг гэнэ. Нөөцийн мах хугацаандаа ирсэн ч хоёр цагийн дотор дуусдаг байна. Иргэд нөөцийн мах хэзээ, хаана зарагдах талаар мэдээлэл бага авдаг учраас дэлгүүрт нөөцийн мах ирэхгүй байна гэх яриа гарах болсон. Үүнийг байнгын худалдан авагч нар нөөцийн махны борлуулах хугацааг мэддэг гэж мэргэжлийнхэн тайлбарлаж байгаа юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top