Бизнесийг дэмжих санамж бичигт гарын үсэг зурлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 06

Өнөөдөр МҮХАҮТ-ын Хурлын танхимд Монгол Улсын гадаад худалдааг хөнгөвчлөх зорилгоор Бизнесийг дэмжих санаачилга төсөл санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд Гаалийн ерөнхий газрын дарга Д. Цэвээнжав, ГЕГ-ын орлогч дарга Д.Оюунчимэг, МҮХАҮТ-ын дарга С. Дэмбэрэл, орлогч дарга М.Оюунчимэг, ГХОДГ-ын дарга Ж.Оюунчимэг, МҮХАҮТ-ын дэргэдэх гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэгчдийн зөвлөлийн дарга Ж. Батбаяр, МҮАҮТ-ын гааль бизнесийн зөвлөлдөх хорооны нарийн бичгийн дарга Д.Адъяасүрэн, ЗКЛХ-ийн мэргэжилтэн Г.Ганчимэг ба бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид USAID BPI төслийн удирдагч Эфраин Лауреано, мөн энэ төслийн дэд удирдагч С. Үүрцайх, Техникийн болон менежментийн зөвлөх Фернандо Бертоли, Хувийн хэвшлийн ахлах мэргэжилтэн Н.Амгалан, USAID-ын Монгол дахь суурин төлөөлөгч Карен Хиллиард, төсөл хариуцсан мэргэжилтэн Б. Төгөлдөр нар оролцлоо.

Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн зорилго нь Монгол Улсын гадаад худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааг сайжруулахад чиглэгджээ. Уг санамж бичгийг Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим, АНУ-ын ОУХА-ийн санхүүжилттэй Бизнесийг дэмжих санаачилгыг хамтын ажиллагааны зарчмаа тодорхойлсны үндсэн дээр байгуулж байгаа юм.

Мөн санамж бичгийн хэрэгжилтийн үр дүнд Монгол Улсын гадаад худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн, үр дүнд хүрэхэд оршиж буй.

Тухайлбал, ГЕГ-ын хууль ёсны эрх, чиг үүрэгт нийцүүлэн тус газрын эрсдлийн удирдлагын хөтөлбөрийг аль болох богино хугацаанд, өргөн хүрээнд хэрэгжүүлэх зорилготой. Уг хөтөлбөрийн туршилтын шатны үйл ажиллагааг өргөжүүлэх бүхий л боломж бололцоог судлах түүнчлэн экспорт, импортын бараанд гаалийн бүрдүүлэлт хийх цаг хугацааг тооцох судалгаа”-г хийх бэлтгэл ажлыг хангахад нь ГЕГ-т техникийн туслалцаа үзүүлэх аж. Энэхүү судалгааг ирээдүйд хийх чадавхийг бүрдүүлэх талаар ГЕГ-ын ажлын хэсэгтэй хамтран ажиллах юм байна.  

Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг хангах, удирдан зохицуулах талаар ГЕГ, МҮХАҮТ-ын чадавхийг дээшлүүлэхийн хамт гадаад худалдаа эрхэлж буй бизнес эрхлэгчдэд учирч байгаа бэрхшээлийг багасгахын барааг түр хугацаагаар нэвтрүүлэх, бичиг баримт (ATA carnet), гарал үүслийн гэрчилгээ зэрэг МҮХАҮТ-аас хэрэгжүүлдэг болох юм. Ингэснээр гадаад худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааг үндэсний цахим нэг цонхны хөтөлбөрт нийцүүлэн ГЕГ-ын мэдээллийн системтэй уялдуулах боломжийг эрэлхийлэх; Дэлхийн Банкны “Doing Business” 2014 оны тайланд Монгол Улсын гадаад худалдааны ерөнхий үзүүлэлтийн байрыг ахиулахын тулд тус байгууллагад мэдээлэх боломжтой болох юм. Гадаад худалдааг хөнгөвчлөх ажлыг сайжруулахтай холбоотой хэмжигдэх боломжтой үзүүлэлтүүдийг багтаасан энэ оны наймдугаар сараас ирэх оны тавдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хэрэгжих үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах ажээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top