Худалдаа хөгжлийн банк хүний хувийн мэдээллийг тараадаг

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 08

Өнгөрсөн тавдугаар сарын 27-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны харилцагч иргэн 19 настай А.Тэмүүжин рүү тус банкны нэгэн эмэгтэй ажилтан холбогдож түүний данс руу мөнгө андууран шилжүүлсэн хэмээн хэлжээ. А.Тэмүүжин тавдугаар сарын 28-нд  дансаа шалгатал мөнгө ороогүй байсан бөгөөд үүнийг эргэж мэдэгдэх гээд залгахын завдалгүй гэр лүү нь залгаж түүний хүүг хүнээс мөнгө залилсан учир цагдаад өгнө гэсэн утгатай зүйл ярьсан байна. Энэ таагүй мэдээг сонссон зүрх муутай аавынх нь бие мууджээ.

Мөн түүний ээж рүү нь залгаж хуулийн хариуцлага тооцно гэсэн бөгөөд түүний гэр бүлийнхэн одоо сандралд ороод байна. Өнөөдөр буюу зургадугаар сарын 7-нд А.Тэмүүжин рүү өөрийгөө “Танан импекс” компанийн хуулийн зөвлөх гэж танилцуулсан нэгэн хүн залгаж, 20 гаруй мессеж явуулжээ. Уг мессеж нь  “Би хуулийн дагуу явж байгаа хүн, өөр ярих юм алга дүү минь. Чи хүнд байдалд орно доо” гэсэн утгатай дарамталсан шинжтэй байсан аж. Мөн тэрээр банкны мэдээлэл, дансны хуулга, орсон гарсан гүйлгээг чинь би мэднэ гэжээ.

Дээрх явдлаас харахад Худалдаа хөгжлийн банкны хариуцлагагүй байдлаас болоод гэмгүй иргэнийг хөндлөнгийн этгээдүүд учир начрыг нь ч ололгүй өөрийг нь болоод гэр бүлийнхнийг нь сэтгэл санааны дарамтанд оруулжээ. Түүнийг элдвээр дарамтлах болсон бас нэг шалтгаан бол тус иргэний нас багыг далимдуулсан явдал юм.

Хамгийн гол нь хувь хүний банкин дахь мэдээлэл, утасны дугаар ямар аргаар хөндлөнгийн этгээдэд очсон нь тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bank(49.0.154.132) 2014 оны 03 сарын 17

ene bank ch dee yamar uchraas niiislel niitiin teebert horono oruulaad nuuts tushaal garguulaad baigaa yum bol oo

0  |  0
***** hud**daa hugjil(122.201.18.129) 2013 оны 03 сарын 21

Ednii neg zahir** ni manaih oron suutsnii zeeliig 1.2 % -iin huutei ugch baigaa gej bankaa reclamdaad ( soningoor) baihaar bichig barimtaa burduuleed ochmol harin 1.5 %-iin zeel ugnu gej ****aj bdag bgaa. USA -ggiin irged manai banknii zeeliin hiig ni sonsood ene bol zeel bish deerem gej heldeg uym shuu. Ednii tsusiig ursgah ariun udur ireh bolno.

0  |  0
Top