Хүнсний гол нэрийн барааны үнэд харьцуулсан судалгаа хийжээ. Судалгаагаар үхрийн махны үнэ энэ сарын 13-ны байдлаар 2.0-6.8, адууных 4.7, ямааных 7.1 хувиар тус тус өсчээ. Харин хонины махны үнэ 2.3 хувиар буурсан байна. Тодруулбал, нэг кг хонины ястай мах дунджаар 7022, үхрийнх 8281 ямааных 5925, адууных 6471 төгрөг байгаа бол хонины цул мах 7942, үхрийн цул мах 9306 төгрөгийн үнэтэй байгаа юм.
Түүнчлэн гурилын үнэ тавдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.6 хувь, задгай 1-р зэргийн гурил 1.9 хувиар буурсан бол өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байна. Харин будаа, элсэн чихрийн дундаж үнэ өмнөх сарын үнэтэй харьцуулахад хоёр хувиар өссөн бол, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад тогтвортой байжээ. Цагаан будааны үнэ өмнөх сар болон долоо хоногийнхтой харьцуулахад 1.7 хувиар өссөн байна.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )