Mөнгөний нийлүүлэлт нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 19

Үндэсний статистикийн хорооны мэдээлж байгаагаар мөнгөний нийлүүлэлт (M2) 2012 оны 5 дугаар сарын эцэст 6729.6 тэрбум төг болж , өмнөх сарынхаас 366.7 тэрбум төг буюу 5.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1300.7 тэрбум төг буюу 24.0 хувиар өсчээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2012 оны 5 дугаар сарын эцэст 782.9 тэрбум төг болж , өмнөх сарынхаас 74.0 тэрбум төг буюу 10.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 158.1 тэрбум төг буюу 25.3 хувиар өсчээ . Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2012 оны 5 дугаар сарын эцэст 6121.2 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 185.2 тэрбум төг буюу 3.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1874.4 тэрбум төг бу юу 44.1 хувиар өсчээ.
  Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2012 оны 5 дугаар сарын эцэст 60.1 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 11.1 тэрбум төг буюу 15.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 15.7 тэрбум төг буюу 20.7 хувиар буурчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2012 оны 5 дугаар сарын эцэст 315.7 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 0.9 тэрбум төг бу юу 0.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 81.9 тэрбум төг буюу 20.6 хувиар буурсан байна. Үнэт цаасны арилжаа 2012 оны 5 дугаар сард 23 өдөр явагдаж, 4.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 11.3 сая ш үнэт цаас арилжигдсан байна.

  Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн нийт хэмжээ 2012 оны эхний 5 сард 1820.0 тэрбум төг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2224.5 тэрбум төг болж , улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 404.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Нэгдсэн төсвийн урсгал орлого 1813.9 тэрбум төг, урсгал зардал 1782.3 тэрбум төг болж, тэнцвэржүүлсэн урсгалтэнцэл 31.6 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа . Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 275.8 тэрбум төг буюу 20.4 хувиар нэмэгдэхэд дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 111.7 тэрбум төг бу юу 22.7 хувь, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 82.0 тэрбум төг бу юу 49.9 хувь, орлогын албан татварын орлого 36.3 тэрбум төг буюу 11.8 хувь, бусад татварын орлого 32.8 тэрбум төг буюу 12.5 хувь, гадаад худалдааны татварын орлого 11.2 тэрбум төг буюу 9.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 11.9 тэрбум төг буюу 6.8 хувиар өсөхөд хувьцааны ногдол ашгийн орлого 14.1 тэрбум төг буюу 44.2 хувь, навигацын орлого 1.7 тэрбум буюу 8.9 хувиар буурсан хэдий ч бусад нэр заагдаагүй орлого 10.5 тэрбум төг буюу 73.2 хувь, газрын тосны орлого 7.4 тэрбум төг буюу 44.5 хувь , төсөвт газрын өөрийн орлого 4.9 тэрбум төг бу юу 6.4 хувь, хүү, торгуулийн орлого 4.7 тэрбум төг буюу 31.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
  Улсын нэгдсэн төсөвт 2012 оны эхний 5 сард зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2224.5 тэрбум төг болж , өмнөх оны мөн үеийнхээс 742.5 тэрбум төг буюу 50.1 хувиар нэмэгдэхэд татаас ба шилжүүлгийн зардал 325.0 тэрбум төг бу юу 46.7 хувь, хөрөнгийн зардал 204.6 тэрбум төг бу юу 2.0 дахин, бараа, үйлчилгээний зардал 182.2 тэрбум төг буюу 33.6 хувь, зээлийн үйлчилгээний төлбөрийн зардал 18.0 тэрбум төг буюу 95.5 хувь, эргэж төлөгдөх цэвэр зээл 12.7 тэрбум төг буюу 49.1 хувиар өссөн нь нөлөөлжээ. Хөрөнгийн зардалд 2012 оны эхний 5 сард 403.7 тэрбум төг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 204.6 тэрбум төг буюу 2.0 дахин нэмэгджээ. Хөрөнгийн зардлын өсөлтөд дотоодын эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгийн зардал 194.7 тэрбум төг бу юу 99.4 хувь, гадаад эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгийн зардал 9.9 тэрбум төг буюу 4.0 дахин нэмэгдсэн нь нөлөөлжээ.

  121 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 4356.1 сая ам.доллар, үүнээс экспорт 1708.1 сая ам.доллар, импорт 2648.0 сая ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 2012 оны эхний 5 сард 939.9 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 400.4 сая ам.доллар буюу 74.2 хувиар өсчээ. Үүнд импортын өсөлт экспортынхоос 16.8 пунктээр илүү өссөн нь нөлөөлсөн байна.
  Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 660.5 сая ам.доллар буюу 17.9 хувь, үүний дотор импортын хэмжээ 530.4 сая ам.доллар буюу 25.0 хувь, экспортын хэмжээ 130.1 сая ам.доллар буюу 8.2 хувиар өсчээ. Экспортын 98.5 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн, авто ба агаарын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги эзэлж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top