Тэтгэлэг авах оюутнууд бичиг баримтаа бүрдүүлж сургуульдаа өгөөрэй

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 20

Өнгөрсөн хичээлийн жилд 1-6 сард давхардсан тоогоор нийт 141332 оюутанд 59,2 тэрбум төгрөгний үндэсний тэтгэлэг олгосон. Харин ирэх хичээлийн жилээс МУ-ын дээд боловсролын сургалтын байгууллагад сурлагын өндөр амжилт гаргасан болон эрэлт ихтэй 20 мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад урамшууллын тэтгэлэг олгож эхлэх юм байна. Тэтгэлгийг олгох эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг Засгийн газраас батлан гаргажээ.

Үүнд: автозамын барилга, бага ангийн, сургуулийн өмнөх боловсролын болон байгалийн ухааны чиглэлийн багш, геологи, гидрогеологи, гидромеханик инженер, усны нөөц, экологи, уул уурхай ашиглалтын технологи, уул уурхайн машин төхөөрөмж малын эмч, мэдээллийн систем, газрын тосны хадгалалт тээвэрлэлт, сантехник инженерийн байгууламж, сэргээгдэх эрчим хүч, нано инженерчлэл, биотехнологи, цөмийн эрчим хүч, онош зүй, эмнэлзүйн шинжлэх ухаан судлал зэрэг мэргэжлүүд багтжээ.

Урамшууллын тэтгэлгийг 50, 75, 100 хувь гэсэн гурван төрлөөр олгоно. 50 хувийн тэтгэлгийг 3,2 буюу түүнээс дээш голч дүнтэй бакалаврын зэргийн суралцагчид, олон улсын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр болон, гадаадын нэр хүнд бүхий боловсролын байгууллагаар хамтарсан хос хөтөлбөрөөр суралцаж байгаа 3,0 болон түүнээс дээш голч дүнтэй суралцагчид, эрэлт ихтэй мэргэжлээр ЭЕШ-ын дундаж оноо 720-оос дээш шинээр элсэгчид 3,0 болон түүнээс дээш голч дүнтэй, өдрийн ангийн суралцагчдад олгоно.

Харин 75 хувийн тэтгэлгийг 3,6 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа бакалавр, магистр, докторын зэргийн суралцагчид хүртэнэ. 100 хувийн тэтгэлгийг БСШУЯ-наас зохион байгуулсан улсын олимпиадад эхний гурван байранд орсон болон шагналт байруудад шалгарсан оюутнууд авна. Энэ журам нь хоёр дахь дээд боловсрол эзэмшиж байгаа суралцагчид болон оройн ээлжийн суралцагчдад хамаарахгүй. Мөн сургалтын төлбөрийг бакалаврын зэргээр өдрийн ангид суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн өнчин оюутнууд авах юм байна. Харин сургалтын төлбөрийн зээлийг авахын тулд шинээр элсч буй оюутнууд ЭЕШ-д 600 болон түүнээс дээш оноотой байх ба 2,8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнуудад олгоно. Дээрх тэтгэлэгт хамрагдахын тулд шалгуурын дагуу өргөдөл бичиж өөрийн болоод эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар хөгжлийн бэрхшээлтэй болохыг нотлосон эмнэлгийн магадлагаа зэрэг тогтоолд заасан бичиг баримтаа бүрдүүлээд 9-р сарын нэгнээс өмнө суралцаж байгаа их дээд сургуульдаа өгнө.   

Д.Төгс

Тэтгэлэг авахын тулд есдүгээр сарын нэгний дотор бичиг баримтаа бүрдүүлж сургуульдаа өгөөрэй

Өнгөрсөн хичээлийн жилд 1-6 сард давхардсан тоогоор нийт 141332 оюутанд 59,2 тэрбум төгрөгний үндэсний тэтгэлэг олгосон. Харин ирэх хичээлийн жилээс МУ-н дээд боловсролын сургалтын байгууллагад сурлагын өндөр амжилт гаргасан болон  эрэлт ихтэй 20 мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад урамшууллын тэтгэлэг олгож эхлэх юм байна. Тус тэтгэлэгийг олгох эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг Засгийн газраас батлан гаргажээ. Үүнд:  автозамын барилга, бага ангийн багш, сургуулийн өмнөх боловсролын багш, байгалийн ухааны чиглэлийн багш, геологи, гидрогеологи, гидромеханик инженер, усны нөөц, экологи, уул уурхай ашиглалтын технологи, уул уурхайн машин төхөөрөмж малын эмч, мэдээллийн систем, газрын тосны хадгалалт тээвэрлэлт, сантехник инженерийн байгууламж, сэргээгдэх эрчим хүч, нано инженерчлэл, биотехнологи, цөмийн эрчим хүч, онош зүй, эмнэлзүйн шинжлэх ухаан судлал зэрэг мэргэжлүүд юм. Урамшууллын тэтгэлэгийг 50,75,100 хувь  гэсэн гурван төрлөөр олгоно. 50 хувийн тэтгэлэгийг 3,2 буюу түүнээс дээш голч дүнтэй бакалаврын зэргийн суралцагчид, олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр болон, гадаадын нэр хүнд бүхий боловсролын байгууллагаар хамтарсан хос хөтөлбөрөөр суралцаж байгаа 3,0 болон түүнээс дээш голч дүнтэй суралцагчид. Эрэлт ихтэй мэргэжлээр ЭЕШ-н дундаж оноо 720-с дээш шинээр элсэгчид 3,0 болон түүнээс дээш голч дүнтэй, өдрийн ангийн суралцагчдад олгоно. Харин 75 хувийн тэтгэлэгийг 3,6 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа диплом бакалавр, магистр, докторын зэргийн суралцагчид хүртэнэ. 100 хувийн тэтгэлгийг БСШУЯ-с зохион байгуулсан улсын олимпиадад эхний гурван байранд орсон мөн олон улсын олимпиадад эхний гурван байранд орсон болон  шагналт байруудад шалгарсан оюутнууд авна. Энэ журам нь хоёр дахь дээд боловсрол эзэмшиж байгаа суралцагчид болон оройн ээлжийн суралцагчдад хамаарахгүй юм. Мөн сургалтын төлбөрийг бакалаврын зэргээр өдрийн ангийн суралцаж байгаа бүтэн өнчин, суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй эсвэл эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй өрхийн оюутнууд авах юм байна. Харин сургалтын төлбөрийн зээлийг авахын тулд шинээр элсч буй оюутнууд ЭЕШ-д 600 болон түүнээс дээш оноотой байх ба 2,8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнуудад олгоно. Дээрх тэтгэлэгт хамрагдахын тулд шалгуурын дагуу өргөдөл бичиж өөрийн болоод эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар хөгжлийн бэрхшээлтэй болохыг нотлосон эмнэлгийн магадлагаа зэрэг тогтоолд заасан бичиг баримтаа бүрдүүлээд 9-р сарын нэгнээс өмнө суралцаж байгаа их дээд сургуульдаа өгнө.   

Д.Төгсv

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top