“Moody’s” 15 банk болон санхүүгийн байгууллагын зээлийн зэрэглэлийг бууруулснаа мэдэгдлээ. Зээлийн зэрэглэлийг бууруулснаар банк болон санхүүгийн байгууллагуудыг хямралаас аварч байгаа гарцын нэг бөгөөд энэ нь цагаа олсон шийдвэр гэдгийг эх сурвалж хэлж байна. Өөрөөр хэлбэл санхүүгийн хүндрэлтэй энэ цаг үед банкууд их хэмжээгээр зээл гаргах нь санхүүгийн байгууллагуудын ирээдүйд сөргөөр нөлөөлөх тул ийнхүү зэрэг бууруулсан ажээ. Банкны зэрэглэлийг доорх байдлаар бууруулсан байна. Тодруулбал
Bank of America Corporation /Baa1-аас Ваа2/
Barclays Plc /А1-аас А3/
Citigroup Inc /А3-аас Ваа2/
Credit Suisse Group /(Р) А2-аас (Р) Аа2/
Goldman Sachs /А1-аас А3/
HSBC /Aa2-аас Аа3/
JPMorgan Chase /Аа3-аас А2/
Morgan Stanley /А2-аас Ваа1/
Royal Bank of Scotland /А3-аас Ваа1/
BNP Paribas /А3-аас Аа2/
Credit Agricole /Аа3-аас А2/
Deutsche Bank /Аа3-аас А2/
Royal Bank of Canada /Aa1-аас Aa3/
Societe Generale /А1-аас А2/ болгожээ.
Дашрамд дурьдахад “Moody’s” өнгөрсөн сард Испанийн 16, Италийн 26 банкны зээлжих зэрэглэлийг буруулсан бөгөөд энэ удаад зэрэг буурсан Deutshe, BNP Paribas зэрэг банкууд манай улсын Тавантолгой нүүрсний орд газрын IPO босгоход зөвлөхөөр ажиллаж байгаа юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )