ИЗ-НН-аас 25-р тойрогт нэр дэвшигч М.Энхтайваны зургийн цомог

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 

1963 он. Улаанбаатар

• Төрсөн эцэг Тангадын Галсан хэлмэгдлийн шуурганд өртөж,  Баянхонгорт хугацаагүй цөлөгдсөн учир би эх Маамхүүгийн гар дээрүлдэж, овоглох болов.


• Гуравхан сартай хүүгээ  Д.Ганжуур гуайнд өргүүлэхээр шийдэж төрсөн эх Маамхүү Говь-Алтайн Баян-Уулыг зорив.


• Ингэж Ганжуур овогт Маамхүүгийн Энхтайваны хүн  болох зам эхэлсэн түүхтэй.

 

1969 он

• Өргөж авч, өгсөж бойжуулсан хайртай хөвгүүдийнхээ ирээдүйг бодсон ухаант эцэг Д.Ганжуур, элбэрэлт эх Л.Дэнсмаа нар минь ах бид хоёрыг авч Улаанбаатарт шилжиж ирэв. Уугуул нутагтаа хүндтэй хүний бага эмч, багийн дарга байсан аав минь "манаач",  орсон гарсанд ундтай цайтай өгөөмөр сайхан ээж минь "цэвэрлэгч" гэсэн шинэ албаар амьдралаа залгуулж эхлэв.


 

1971 он


• Угаасаа л сурлага сайтай, ажилсаг ах Г.Хүрэлбаатар маань Уралын Политехникийн Их Сургуульд суралцахаар ЗХУ-ыг зорив.


“Хөдөө мөн ч сайхан байгаа даа.

Хоёулаа явъя, хонгор минь"

хэмээн хээв нэг дуулж, хотын багачуудад хочлуулдаг ч, хөгшдөө хөгжөөдөг хөөрхөн Тайван нэгдүгээр ангид оров.

 

1975 он.


• Зуныхаа амралтаар холбооны шугамын шуудуу ухаж, хөлсөнд нь 170 төгрөгийн цалин авч, 26-аар нь аавдаа идээний дээж, 10-аар нь ээждээ цай, 45-ын индүү авч өгч баярлуулж, үлдсэнээр нь өөртөө өмд урлаж гангарч явлаа.

• Залуу Техникчдийн Ордон ашиглалтанд орж, Энхтайван усан онгоцны загвар сонирхон, далбаат, моторт, удирдлагат онгоцууд хийж, "Манай маргаашийн мастерууд" үзэсгэлэнгийн алтан медалиудыг хүртэж, мандав.

 

1979 он

• Польш Улсад зохиогдсон Олон улсын усан загварчдын уралдаанаас "Тусгай шагнал" хүртэж, далбаат онгоцоороо "Патент"-ын гэрчилгээ авснаар ирээдүйн мэргэжил тодров. Гэвч “хуваарь” гэж хүслээс гадуур зүйл байлаа шүү дээ.

 

1981 он


• Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р сургуулийн 10-р ангийг сайн төгссөн ч хүсээгүй мэргэжлээр дээд сургуульд элсэх шалгалтанд орж бүдрэв.

• Эсгий, эсгий гутлын үйлдвэрт орж, "Катл" машин дээр дадлагажиж, алдарт ажилчин Юндэн (Гөөгөө) гуайн шавь болов.

• 11-р сард аав Ганжуур, ах Хүрэлбаатар, эцэг Галсан гурав манай дөрвөн ханатад нэг нухацтай уулзалт хийж, намайг "Монгол Кино" үйлдвэрт туслах ажилчнаар шилжүүлэхээр

шийдвэрлэсэн юм. Ингээд Ж.Сэлэнгэсүрэн найруулагчийн "Хуучин сүмийн нууц" кино группд туслах ажилчнаар томилогдон киног дуустал зүтгэв.

 

 

1982 он

• Хайрт аав Д.Ганжуур минь хорвоог орхив.

• Кино найруулагч Б.Нагнайдорж багш намайг дэмжиж, туслах найруулагчаараа авснаар "Гарын таван хуруу" киноны бэлтгэл ажлыг эхлүүлэхэд оролцов.


• А.В. Луначарскийн нэрэмжит Театрын Урлагийн Дээд Сургуульд суралцахаар ээжийнхээ захиасыг өвөрлөн ЗХУ-ыг зорив.

 

1987 он


• УДЭТеатрын жүжигчин болов. "Халз тулаан", "Цусан тахилга" зэрэг жүжгийн ассистент найруулагчаар ажиллахын сацуу жүжгийн зохиол орчуулах болов.

 

1989 он


• Улаан-Үүд, Москвагийн театрын наадмуудад "Ээдрээ" жүжгийн Доголон Дорлигийн дүрд тоглож оролцов.

• Гэрлэж, хүүтэй ч болов.

• УДЭТ-ын хамт олон А.Таяа, Г.Доржсамбуу, Г.Мягмарнаран, Л.Нямсүрэн гэсэн аврагуудтай хамт миний нэрийг даргын сонгуульд дэвшүүлж,  "Театраа яаж хөгжүүлэх хөтөлбөр бичиж, сонгуульд оролц" гэснээр хичээж зүтгэсний хүчинд бас ч чамлахааргүй санал авч билээ.

 

1990 он

• Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуулийн найруулагчийн ангид элсэх шалгалтанд тэнцэв. Оросын талд сургалтын төлбөрийг америк доллараар төлөх шинэ нөхцөл үүсч, харамсалтай нь тэр үеийн Соёлын Яаманд доллар гэдэг валют байгаагүйгээс сургуульдаа явж чадсангүй.

• Ангийн анд Р.Мөнхсайхантайгаа ярилцаж "МС Рок Клуб" улмаар "МС Студио" ББХК байгуулав.

 

1992 он


• Түшиг болсон ах Хүрэлбаатар минь тэнгэрт халив.


• "МС Студио" компани анхныхаа хуримтлалаар УДЭТ-ын тайзнаа "Зүүдээр аялсан гурван шөнө" жүжгээ тавив.

 

 

1993 он

• Нөхөдтэйгээ хамтран "Шинжлэх ухаан, амьдрал" сэтгүүлийг сэргээж, ББХКомпани болтол тордов.

 

1996 он

• Гуравхан сартайд минь өргөн авч, өсгөж өндийлгөсөн ээж Л.Дэнсмаа минь биднийгээ орхин одов.

 

1997 он


• Монголд анхны гадаад хэлний хувийн сургууль болох

"Русская гимназия"-г байгуулсан нь өдгөө 12 жилийн сургалттай,

16 жилийн түүхтэй иж бүрэн цогцолбор сургууль болов.

 

1999 он


• Хоёр дахь хүү минь мэндлэв.

• Агротехимпекс ХК-ний Гүйцэтгэх захирлаар сонгогдон одоог хүртэл ажиллаж байна.

• Төрийн захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтэд суралцаж төгсөв.

 

2004 он


• Гурав дахь хүү минь төрөв.

 

2007 он


• "Русская гимназия" сургуулийн анхны сурагчид, миний ууган шавь нар 10-р ангиа төгсөв.

 

2008 он.


• Москва хотын УБИС-ын аспирантурт уригдан элсэв.

 

2010 он

 • Монгол Улсын Боловсолын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдав.

• Монгол - Оросын Найрамдлын Нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдов.

• ИЗННамд элсч, анх удаа улс төрийн сонголтоо хийв.

 

2011 он


• Хан-Уул дүүргийн ИЗНН-ын Хорооны даргаар сонгогдов.

• ИЗНН-ын Үндэсний Хорооны гишүүнээр сонгогдов.

 

2012 он


• ИЗННам МҮЭ-ийн Холбоотой хамтран иргэдийнхээ эрх ашгийг дээдлэн ажиллах гэрээнд гарын үсэг зурав.

• ИЗНН-ын Улс Төрийн Зөвлөлийн гишүүнээр сонгогдов.

• ИЗНН-аас 2012 оны УИХ-ын сонгуульд 25-р тойрогт нэр дэвшиж, Үндэсний Хорооны нийт гишүүдийн 98,6 хувийн саналаар дэмжигдэн батлагдав.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top