Өнөөдөр 2026 оны наймдугаар сарын 21. Энэ өдрөөс хойш он дуусахад 132 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөн наран 05 цаг 54 минутад мандан, үдшийн наран 19 цаг 58 минутад жаргана. Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө цэлмэг 23 хэмийн дулаан байна. Иймд эрхэм уншигч та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр дэлхийн ахмад настны өдөр тохиож байна. Мөн Марокко улсад Залуучуудын өдөр тохиож байна. Энэ өдөр Францын хаан II Филип, Хийн гэрлийг зохион бүтээгч Уиллиам Мөрдок, Их Британийн хаан IV Уиллиам, Америкийн хүүхэлдэйн киноны алдарт зураач Фриц Фреленг, “Их хотын секс” киноны од, жүжигчин Ким Кетрелл, Хүүхэлдэйн киноны “SpongeBob” цувралыг зохион бүтээсэн Стивен Хилленбург, Марокко улсын хаан VI Мохаммед, “Google” компанийг үүсгэн байгуулалцсан Сергей Брин, Ямайкын домогт гүйгч Усайн Болт, Францын дуучин Ализий, Польшийн нэрт хөлбөмбөгч Роберт Левандовски, Америкийн дуучин Кейти Масгрейвс, Голландын хөлбөмбөгч Леандро Бакуна, Японы хөлбөмбөгч Зайон Сузуки нар мэндэлжээ.
Энэ өдөр түүхийн хуудаснаа:
1770 оны энэ өдөр Алдарт аялагч Жеймс Күүк Австралийн дорно хэсэгт хүрч Шинэ Өмнөд Уэльс гэж нэрлэжээ.
1772 оны энэ өдөр Шведийн хаан III Густав төрийн эргэлтээр хаан болж, 500 гаруй жилийн парламентын засаглал нуран унав.
1810 оны энэ өдөр Шведийн парламент угсаа залгамжлах хунтайжаар Францын маршал Жеан-Баптист Бернадоттыг тодруулжээ.
1858 оны энэ өдөр АНУ-ын Иллиной мужийн Оттава хотод Линкольн-Дугласын анхны мэтгэлцээн болжээ.
1878 оны энэ өдөр АНУ-ын Хуульчдын холбоо байгуулагдав.
1888 оны энэ өдөр Америкийн зохион бүтээгч Уиллиам Сьюард тооны машины анхны патентыг авчээ.
1911 оны энэ өдөр Луврын музейн ажилтан “Мона Лиза” хөрөг зургийг хулгайлжээ.
1944 оны энэ дөр НҮБ-ыг байгуулах хурал Дамбортны эдлэнд эхэлжээ.
1957 оны энэ өдөр ЗХУ “Р-7 Семёрка” пуужинг амжилттай туршив. Энэ бол дэлхийн анхны тив алгасагч баллистик пуужин байсан юм.
1959 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дуайт Д.Айзенхауэр Хавай мужийг нэгдсэн улсын 50 дахь муж болгох зарлигт гарын үсэг зурав.
1983 оны энэ өдөр Филиппин улсын сөрөг хүчний тэргүүн Бениньо Акуино Жуниор Манилагийн нисэх буудалд алагдав. Уг нисэх буудлыг хожим нь түүний нэрэмжит болгосон юм.
1991 оны энэ өдөр Михаил Горбачёвын эсрэг төрийн эргэлт бүтэлгүйтэв.
2000 оны энэ өдөр Алдарт гольфчин Тайгер Вүүдс PGA тэмцээнд түрүүлэв. Ингэснээр тэрээр 1953 оноос хойш нэг жилийн дотор гурван том тэмцээнд түрүүлсэн анхны гольфчин болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )