Гэрэл гэгээтэй Чингэлтэй

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Гэрэлтүүлэг гэдэг хот газрын гоёл чимгээс гадна амар тайван амьдрахын нэг баталгаа. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Даваагийн Ганболдын санаачилгаар байшин хорооллын гэрэлтүүлгийг тавьжээ. Байшин хорооллын гэрэлтүүлгийг дэс дараатай сайжруулснаар нийтийн эзэмшлийн гудамж талбайн 95,0 орчим хувийг бүрэн гэрэлтүүлэгтэй болгожээ. 2012 онд 1-7-р байрны дунд, 10-р байрны баруун талд, 12-15-р байрны орчим, Жигжиджавын гудамж, Жи-Мобель төвийг урд, хойд талаар Бага тойруугийн гудамж хүртэл, 10-р байрны дунд нийт 100 гэрэлтүүлэг тавьсан байна. Мөн бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Гэр хороолол гэх тодотголтой хороололд амьдарч байгаа иргэд өнөөдөр дэлхийн хүмүүстэй зэрэгцэн мэдээллээр хангагдаж хүссэн мэдээллээ интернэтээс хүлээн авч хэрэглэх боломжийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олон ард иргэддээ олгосон нь сайшаалтай. Үүнд гэр хорооллын айлууд маань шилэн кабелиар болон WI-FI орчноор хангаж өгсөн явдал юм.

Одоо тэдний дараагийн хийх гэж төлөвлөж байгаа ажлын нэг бол гэр хорооллыг гэрэлтүүлэх ажил юм. Гэр хорооллын гудамж гэдэг айдас дагуулсан тас харанхуй орчин байдаг билээ. Харанхуй гудамжаар итгэл найдвар тавих гэрэлтүүлэг байхгүй орчинд охид, эмэгтэйчүүд маань гэмт хэргийн золиос болоход нөлөөлдөг. Ихэнхдээ харанхуй гудамжинд дээрэм, танхайн хэрэг гардгийг хэн хүнгүй мэддэг. Тиймээс энэ айдсаас биднийг удахгүй салгаж гудамж талбай маань гэрэл гэгээтэй болох юм.

Д.Шинээ



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top