“Сайншанд” дахь аж үйлдвэрийн цогцолборт жилд хоёр сая тонн кокс олборлох үйлдвэр, катодын зэс 450 мянган тонн, алт 15 мянган тонн, 96 мянган тонн мөнгө боловсруулах зэсийн хайлах, 4.5 сая тонн үрлэн төмөр бэлтгэх, нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барихаар төлөвлөжээ.
Хуваарийн дагуу цогцолборын гаднах дэд бүтэц 2014 оны эхнээс 2017, цогцолборын доторх дэд бүтэц 2013 оны сүүл-2017 он, нийгмийн байгууламжууд 2015 оны эхнээс 2018, цементийн үйлдвэр 2013 оны дунд үеэс 2015, коксын үйлдвэр 2014 оны сүүлээс 2017, зэс хайлах үйлдвэр 2014 оны сүүлээс 2018, үрлэн төмрийн үйлдвэр 2015 оны эхэн үеэс 2017 онд баригдах ажээ. Урьдчилсан тооцоогоор долоо хоногт 54 вагон, 66 машин, 426 ачааны тэрэг ирэх бол 33 вагон, 60 машин, 537 ачааны тэрэг бэлэн бүтээгдэхүүн тээвэрлэнэ. Цогцолборт дунджаар жилд 11.8 сая тонн ус хэрэглэгдэх бөгөөд Бор-Хөөврийн ордын нөөц нь энэхүү хэрэглээг эхний ээлжинд хангах боломжтой юм байна.
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин
Сэтгэгдэл ( 0 )