Камертон-2 шоуны оролцогч “Metro sound”: Манай хамтлагийнхан чадах бүхнээ хийлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 06

  

"Камертон2" шоуны III шат амжилттай болж өндөрлөсөн билээ. Энэ үеэр манай сурвалжлах  хэсэг "Метро Соунд" хамтлагийг үзүүлбэрээ үзүүлсэний дараа тайзны ард байхад нь тодруулга авсан юм.

- III шатны салхийг хагаллаа. Тоглолтоо зуун хувь үзүүлж чадав уу?

- Манай “Metro sound” хамтлаг сарын өмнө нэгдэж, дуугаа сонгон, бэлтгэлээ хийсэн. Сарын хугацаанд бид баг болтлоо хамтарч ажилласан бэлтгэл маань тайзан дээр найман минутын дотор шийдэгдлээ. Би дуулалтдаа анхаарсан ч техникийн саатал гарсан. Гэхдээ гайгүй ээ. Бид хийж чадах бүхнээ л хийлээ.

- Бага зэрэг сандрав уу?

- Тэглээ. Гэхдээ дор бүрнээ хичээсэн. 

- Шүүгчдийн үнэлэлт дүгнэлтийн талаар?

- Шүүгчид үнэн зөв дүгнэсэн гэж бодож байна.

- Найруулга таалагдлаа. Багийн найруулагчаар хэн ажилласан бэ?

- Бид анхнаасаа хоорондоо ярилцаж байгаад хэн нь ямар боломж, чадвартай вэ бүхий л чадлаараа хичээж оролцлоо. Найруулагч маань бүх санааг гаргаж, бид зөвхөн гүйцэтгэсэн. 

- Найруулагчийн нэр хэн бэ?

-Манай улсын урдаа барьдаг агуу найруулагч, бидний есөн залууд ах шиг, багш шиг ажилласан. Бид одоогоор нэрийг нь зарламааргүй байна.

- Өнгөрсөн нэг сарын хугацаанд өрсөлдөгчөө анзаарсан байх?

-Ер нь нэг нэгнээ мэддэг болсон. Гэхдээ энэ баг ингэж байна, манайх тэгнэ шүү гэж яриагүй.  Өөрсдийнхөө хийх ёстой бүхнээ хийсэн дээ.

- Өрсөлдөгчдөө “хол” хаяна гэдэгтээ итгэлтэй байна уу?

- Өрсөлдөгчөө хаяна гэдэгтээ итгэлтэй байна. Манай баг сайн ажилласан. 

 

Ингээд “Metro sound” хамтлагийн тоглолтыг үзэхийг хүсвэл... ЭНД ДАРНА уу...

А.Баярмаа

Д.Төгс

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top