Камертон2 шоуны гуравдугаар шатанд өрсөлдөж буй таван хамтлагийн нэг нь "Аравт" баг. Тус хамтлагийн залуустай хэсэг хөөрөлдсөн юм.
-Хамтлагийн нэр?
-Аравт.
-Уриа?
-Аравт.
-Яагаад “Aравт” гэж нэрлэх болов оо?
-Манай баг ярилцаж байгаад арван хүнтэй юм чинь “Аравт” гэж нэрлэсэн. Манай багт аз таарч дандаа үндсэрхэг үзэлтэй хүмүүс багтжээ. Бүгдээрээ дуу нэгтэйгээр “Аравт” гэдэг нэр өгсөн.
-Бэлтгэл дээр хийж байсан зүйлээ үзүүлж чадсангүй гэлээ. Энэ юутай холбоотой вэ?
-Цаг орой болсон байна. Бүгдийнх нь хоолой ядарсан байлаа. Тэрнээс гадна тайз чийглэг байсан болохоор бүжиглэж эхлэнгүүтээ л хальтирч, биеэ барьцгаасан. Өөрөөр хэлбэл бүрэн гүйцэд хийх байсан бүжгүүд маань баригдмал болсон.
-Хамтлагийн хамгийн их анхаарал хандуулсан зүйлс?
-Манай багийн онцлог бол акапелла байсан. Хоёр дахь акапелла дээрээ ажиллалаа. Гэхдээ ая зөрөхөөс эхлээд олон бэрхшээл байсан.
-Танай багийн хувьд хоёр дахь үзүүлбэр дээр өөрсдийгөө 100 хувь үзүүлж чадсан юм шиг санагдлаа?
-3-р шатны шалгаруулалт нь угаасаа багийн хамтын ажиллагааг харуулах учраас акапелла дуулсан. Камертон хамтлагийн дуунаас дуулъя гэхээр бид өөрсдөө баригдмал болчих гээд байсан болохоор цэвэр акапелл дуугаръя гэж шийдсэн. Харамсалтай нь цаг давчуу байсан учраас 2-3 дууг нь дууллаа.
-Ингэж дуулахад бэлтгэсэн хүн хэн бэ?
-Мэдээж чадахгүй мэдэхгүй зүйл байсан тэр болгон дээр тусалж зааж дэмжсэн Багшдаа “Аравт” багийн зүгээс маш их баярлалаа гэж хэлье.
-Үзэгчид хэрхэн хүлээж авав?
-Зритель бол үнэхээр гайхамшигтай байна. Үнэхээр төгс. Бидний гэр бүлийнхэн ч ирсэн. Орой болтол биднийг хүлээж, сэтгэл зүрхээрээ хамт байсанд баярлалаа.
-Багийн зарчим?
-Манай багийн зарчим бол 1-рт багийн ажиллагаа, 2-рт багийн ажиллагаа, 3-рт багийн ажиллагаа. Хотын зохион байгуулалтгүйн улмаас бэлтгэл дээр байнга хоцордог байсан болохоор долоо хоногт дөрвөн өдөр хонож бэлдэж байлаа. Энэ бүхнийг зохион байгуулсан н.Баярмандах ахдаа хамтлагийн гишүүдийн өмнөөс баярлалаа.
-Шүүгчид урмын үгээ харамлав уу?
-Шүүгчид гоцлол хэсгийг нь хараад байна лээ. Бүжиг, цэвэр дуулалт, пнограммтай дуулалт гээд бүгдийг нь хийлээ. Пнограммтай дуулалтыг төдийлөн анхаараагүй нь бас нэг шүүмжлэлийг дагуулсан. Тухайн үед хөгжим гэдэг бол хүнийг дагуулаад явчихдаг учраас гол нь хөдөлгөөн гэж бодож байсан. Мөн бэлтгэлийнхээ 95-96%-ийг буюу гол анхаарлаа акапел рүү төвлөрүүлж бэлдлээ. Биднийг акапел дуугараад эхлэхэд л манай хөгжмийн урлаг нэг шатаар ахисан нь ажиглагдлаа. Яасан гэхээр дөнгөж дуугарч эхлэхэд бараг өөрийнхөө хоолойг сонсохгүй болтол үзэгчид орилолдсон. Үүнээс нь бид их эрч хүч авлаа. Үүнээс илүү урам гэж хаана байхав.
"Аравт" хамтлагийн тоглолтыг үзэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу.
Д.Төгс
А.Баярмаa

Сэтгэгдэл ( 1 )
I just hope whoeevr writes these keeps writing more!