Татвар

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 17

Орлогын албан татвар

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар гэж үндсэн хоёр төрлийн татвар бий. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт бизнесийн үйл ажиллагаанаас орсон орлогод нь ногдуулсан ашгийн татварыг хэлнэ. Хувь хүний хөдөлмөр эрхлэх, хөрөнгө түрээслүүлэх, хөрөнгө борлуулах зэрэг бүх орлогод ногдуулах ашгийн албан татварыг хувь хүний орлогын албан татвар гэнэ.

Нэмэгдсэн өртгийн албан татвар

Бараа үйлчилгээний хэрэглээнд ногдуулах татварыг нэмэгдсэн өртгийн албан тавар /НӨАТ/ гэнэ. Бараанд ногдох НӨАТ-ыг үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт ноогдуулж төлдөг. Үйлдвэрлэлийн эдгээр шат дамжлага бүр бэлэн бүтээгдэхүүний өртгийг нэмдэг тул энэ татварыг ингэж нэрлэдэг байна. Үйлчилгээний хувьд НӨАТ-ыг тухайн үйлчилгээ эцсийн хэрэглэчид хүрэх үед ногдуулдаг аж. Хувь бол НӨАТ төлөхгүй. Монголын хуулиар бол нийт борлуулалт нь 10 сая төгрөг давсан аж ахуйн нэгжийг татварын албанаас НӨАТ төлөгчөөр бүртгэсний эцэст тухай татварыг компани төлж эхэлдэг.

Буузанд ноогдох нэмүү өртгийн албан татварыг жишээ болгож авч үзье. Буузыг хийхэд зарцуулсан мах нийлүүлэгч нь махыг бэлтгэхдээ нэмүү өртөг үйлдвэрлэсэн тул мах бэлтгэлийг үйл ажиллагаанаас НӨАТ төлнө. Гурилыг бэлтгэсэн компани нь мөн гурил үйлдвэрлэх явцад нэмүү өртөг үйлдвэрлэсэн тул тэр үйл ажиллагаандаа НӨАТ төлнө. Тэгвэл гуанзны хувьд зөвхөн буузыг чимхэж, болгоод хэрэглэгчид зарах явцдаа нэмүү өртөг үүсгэж байна. Тэр нэмүү өртөг олж байгаа орлогоосоо л гуанзны эзэн НӨАТ төлнө гэсэн үг.

 Уул уурхайн мэдээллийн алба. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top