СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Шонгийн модны ил утсанд тогонд цохиулж гэмтжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 09

 

“Өмнөговь аймгийн Терминал гэх газарт хүн тогонд цохиулчихлаа” гэх дуудлага мэдээлэл энэ оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 14:43 минутад цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Тодруулбал, Иргэн “Д” нь Faw маркийн тээврийн хэрэгслийн чиргүүл дээрх нүүрсийг хучиж байхдаа тог дамжуулдаг шонгийн модны ил задгай цахилгааны утасны хүчдэлд цохиулж гэмтжээ.

Иймд иргэд Та бүхэн өөрийн амь нас эрүүл мэндээ хамгаалж аливаа ил задгай шалбарсан цахилгааны утаснаас хол байх, хэрэв гэмтэлтэй цахилгааны утастай дайралдвал мэргэжлийн байгууллагад мэдэгдэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu