Монголын рок поп хөгжмийн урлаг, тэр дундаа орчин үеийн хөгжмийн олон талт урсгалаар уран бүтээлээ туурвидаг шинэ залуу хамтлаг, дуучдыг “UP MUSIC” продакшн дэмжин, жил бүр уламжлал болгон “Хичээлийн дараа” супер шоуг хамгийн олон үзэгчтэйгээр зохион байгуулж ирсэн билээ. Уг шоу тоглолт жил бүр есдүгээр 1-нд зохион байгуулагддаг. Зуны амралтаа зугаатай өнгөрөөсөн залуус, хичээлийн шинэ жилийнхээ нээлтийг Монголын шинэ үеийн шилдэг хамтлаг, дуучидтай тэмдэглэн өнгөрөөдөг томоохон уламжлал бүхий шоу юм. Энэ жилийн “Хичээлийн дараа” шоу тоглолтыг хүүхэд залуучуудын сонирхлыг татахуйц өвөрмөц хэлбэрээр зохиох бөгөөд оролцох хамтлаг дуучдын тоог ч нэмэгдүүлж байгаа аж. Тайз дэлгэцийн хослол болон хөгжим аппаратурын мэргэжлийн дуугаралт зэрэгт гол анхаарлаа хандуулан зохих бэлтгэл ажилдаа оржээ.
Одоогоор шоунд оролцох хамтлаг, дуучдын нэрс гараагүй байгаа ч энэ жилийн шоунд “UP Music” продакшны “Anemone” хамтлагийнхан голлох байр суурийг эзлэх ажээ. Тэд энэ үдэш тайзнаа цөөхөн дуунаас бүрдэх амьд тоглолтоо фенүүддээ өвөрмөц байдлаар хүргэх гэнэ.
Ингээд оюутан, сурагчдын хүсэн хүлээдэг “Хичээлийн дараа” супер шоу тоглолт “UB Palace”-ын “Open Air”-т, товлосон цагтаа эхлэх нь.
Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: 8805-1754 утаснаас лавлах боломжтой.
Нэмэлт мэдээлэл:
Сэтгэгдэл ( 0 )