Өнгөрсөн долоо хоногт Атар Өргөө болон Талх Чихэр компаниас “Атар” талхны үнээ 210 төгрөгөөр нэмж 840 төгрөгөөр зах зээлд худалдаалахаар болсон тухайгаа мэдээлээд байсан. Учир нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Атар” талхыг энэ сарын 01-нээс эхлэн үйлдвэрээс савлан худалдаанд гаргах албан шаардлагыг үйлдвэрлэгч нарт хүргүүлсэн юм. Ингээд тус компани уг талхыг уутлан худалдаанд гаргахаар зэхээд байсан ч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 08-р сарын 31-ний өдөр ирүүлсэн дүгнэлт, судалгаа бүтээгдэхүүний өртгийн тооцоон дээр саналын зөрүүтэй байгаа учраас тодорхой хугацаагаар "Атар" талхыг савлагаагүйгээр хуучин үнээр нь буюу 630 төгрөгөөр худалдаанд гаргахаар болсон байна.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )