Монголбанкны нийт хөрөнгө 2011 онд гурван их наяд 976 тэрбум 214 сая төгрөг болжээ. Энэ нь өмнөх оноос 28.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Нийт өр төлбөр гурван их наяд 942 тэрбум 68 сая төгрөг болж өмнөх оноос 21,5 хувиар өсч, 34 тэрбум 146 сая төгрөгийн орлоготой ажилласан байна.
Гадаадын банкинд байршуулсан хөрөнгийн хэмжээ өмнөх оноос хоёр дахин нэмэгдсэн, алт ба үнэт металлын гүйлгээ хоёр дахин өссөн нь нийт хөрөнгийн өсөлтөд нөлөөлжээ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )