Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг. Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 20 сая ам.долларыг 1402.68 ханшаар худалдах, 6.6 сая ам.долларыг 1402.00-1402.68 ханшаар худалдан авах санал ирүүлжээ.
Монголбанк валютын дотоодын захын ам.долларын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна. Харин юанийн дуудлага худалдаагаар банкууд 222.00-222.49 ханшаар худалдан авах санал ирүүлж, Монголбанк 222.39 төгрөгийн хаалтын ханшаар 21 сая юань худаллаа.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )