Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа нээгджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 26

Жил бүрийн намар ургац хураалтын үеэр “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа болж, нийслэлчүүддээ шинэ ургацын ногоогоо худалдаалдаг уламжлал тогтоод долоо дахь жилээ угтаад байна. Жил ирэх бүр уг үзэсгэлэн худалдаа өргөжиж, түүнд оролцох бараа бүтээгдэхүүний төрөл, чанар, өнгө үзэмж өсөн нэмэгдэж байна.  Тухайлбал, энэ жил “Алтан намар-2012” төмс хүнсний ногоо, үр тариа, байгалийн жимс жимсгэнэ, эмийн ургамал, “Шилмэл мал-2012” буюу манай улсаас шалгарсан шилдэг 130 гаруй хамгийн сайн хээлтэгч, хээлтүүлэгч, хамгийн их сүүтэй, хамгийн их жинтэй үхэр, хонь, ямаа, гахай оролцож байгаа бол “Эрүүл хүнс-2012” Монголын өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн болж байна. Үзэсгэлэнгийн танхимаар зочлохуйд эх орныхоо байгаль экологийн гаралтай, эрүүл мэндийн ач холбогдолтой бүтээгдэхүүнүүдээр, түүнийг үйлдвэрлэгч хөдөлмөрч, бүтээлч ард түмнээр бахархахгүй байхын аргагүй байлаа. Түүнчлэн иргэд өргөнөөр зорин очиж амьдралынхаа боломжийн хэрээр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж худалдан авалт хийж байв. Ёстой л Монголд төдийгүй Дэлхийн брэнд болсон бүтээгдэхүүнүүд үзэсгэлэнгийн танхимыг дүүргэжээ. Үзэсгэлэнд аймгуудаас шалгарсан шилдэг брэнд бүтээгдэхүүнүүд тавигдсаныг онцлох нь зүйтэй.

Үзэсгэлэнгийн танхимд зочилж буй иргэдэд Мянганы сорилтын сангаас өндөр, жин, даралтыг нь үнэ төлбөргүй үзэж өгөхөөс гадна зөв хооллолтын зөвлөгөө өгч байв. Тухайлбал,

Сэлэнгэ аймгийн брэнд бүтээгдэхүүн утсан загас, Хмелийн талх, Шаамар суманд үйлдвэрлэдэг “Шижир” зөгийн бал, Мөрөөдлийн ханд нэрмэл архи

Энэхүү хандыг нойргүйдэлд эмчилгээний журмаар ууж болно.


Өмнөговийн тос даасан ааруул, Говийн улаан “гоёо”


Хэнтий аймгийн Хулууны чанамал, даршилсан өргөст хэмх, хүрэн манжин


Орхон аймаг: цуужуулсан сармис, луувангийн икра, зөгийн бал


Дорноговь аймаг: Цагаан идээний бялуу, хийцтэй цай, даршилсан хөмүүл, Загсгал цай

Дундговь аймаг: Хадаргантай бяслаг, Гурван сайхан сумын айраг, цагаан идээ


Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум: Хуурай сүү, цагаан идээ, зөгийн бал


Төв аймаг: “Арвай” цай нь ходоод, гэдэс цэвэрлэж, өтгөн хаталт эмчилдэг. Хоолны дэглэм барьдаг хүмүүст тохиромжтой эрүүл мэндийн арвайтай, сүүтэй цай.


Төв аймгийн Алтанбулаг суманд үйлдвэрлэдэг “Бяслаг”


Төв аймаг “Батсүмбэр”зөгийн бал


Өмнөговь аймаг: “Улаан лооль”, Ингэний хоормог, тараг, буцалгаа, аарц, гурилан бүтээгдэхүүн, нэрмэл архи


Увс, Увс аймаг: Чацарганы шүүс, сироп, тос


Дорнод аймаг: “Эмээгийн хишиг” ааруул, өрөм, тос, боорцогтой, Цагаан идээ


Баянхонгор аймаг: Цагаан идээ


Сүхбаатар аймаг: Чанамал, утлагат хиам, зайдас, шарсан хавирга


Архангай: Цагаан идээ


Говь-Алтай аймаг: Хөх тариа, арвайн гурил


Хөвсгөл аймаг: цагаан загас


Эрүүл мэндийн бүхий л төрлийн цай, давс,ургамал


Малын эврээр хийсэн өвөрмөц загвартай хундага

Хүнсний ногооны “Алтан намар” үзэсгэлэн


Улаан лооль-5000 төгрөг

Улаан сонгино-2000-2500 төгрөг

Шар сонгино-1500 төгрөг

Лууван-500-700 төгрөг

Байцаа-600 төгрөг

Манжин/улаан, шар/-600

Төмс-600-700 төгрөг

Чинжүү-3000 төгрөг

Сармис-улаан 10000 төгрөг

              цагаан 15000 төгрөг

Өргөст хэмх-2000-2500 төгрөг

Х.Заяа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top