Дэлхийн банкны ОУВС-гаас их хэмжээний өртэй ядуу буурай орнуудыг дэмжихийн тулд тэдний өрийг цайруулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэхүү хөтөлбөрийн дагуу Гвинейн гадаад өрийн гуравны хоёрыг нь буюу 2.1 тэрбум гаруй ам.долларыг цайруулжээ.
Энэ тухай өчигдөр Дэлхийн банкны ОУВС-гийн төлөөлөгчид Гвинейн албаныхантай уулзах үеэрээ мэдэгджээ. Гвинейн гадаадад төлөх ёстой дээрх хэмжээний өрийг цайруулсанаар тус улсын эрүүл мэнд, боловсрол гэх мэт чухал салбаруудыг хөгжүүлэхэд мөн хэмжээний мөнгийг зарцуулах боломж бүрдэх аж. Мөн тус улсын эдийн засгийг сэргээн босгох боломжтой болсныг Гвинейн Ерөнхийлөгч Альфа Конде онцолжээ.
А.Алт
Сэтгэгдэл ( 0 )