Улсын хэмжээнд цэцэрлэгийн хүрэлцээ муу байгааг харгалзан үзэж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Л.Гантөмөр, Ц.Оюунгэрэл, З.Баянсэлэнгэ, Г.Уянга, С.Ганбаатар нарын санаачилгаар гаднын орнуудад хэрэгжүүлдэг "Day-Care" буюу хүүхэд асрах үйлчилгээг судалж, сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулахаар хуулийн төсөл боловсруулжээ.
Хүүхэд асрах үйлчилгээний гол зарчим нь хуулийн хүрээнд тодорхой шаардлага хангасан хүнийг зургаа хүртэлх тооны хүүхэд харсных нь төлөө төрөөс санхүүжүүлэх аж. Тухайлбал, нэг хүүхдэд ноогдох хувьсах зардал 70500, нэг хүүхдэд ноогдох хоолны зардал нь 40 мянган төгрөг, нийт 110500 төгрөгийг төрөөс олгох юм байна.
Мөн хүүхэд асрах үйлчилгээ үзүүлж буй иргэн өөрийн байрандаа үйл ажиллагаа явуулж байгаа бол урсгал зардлыг нь санхүүжүүлэхээс гадна эцэг, эхчүүдтэй тусгайлан нэмэлт гэрээ байгуулах эрхийг нь олгохоор хуулийн төсөлд тусгажээ.
Ийнхүү хуулийн төсөл батлагдан, хэрэгжиж эхэлснээр бага насны хүүхэдтэй эх нэмж 5-6 хүүхдийг гэртээ асарснаар сард 500 мянга болон түүнээс илүү хэмжээний төгрөгийн цалинтай ажиллах юм байна.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )