“Төвийн бүсийн Дархан түншлэл” үзэсгэлэн худалдаа Дархан хотноо өнөөдөр эхэлж 30-нд өндөрлөх юм. Үзэсгэлэн худалдааг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Дархан-Уул аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж буй.
Үзэсгэлэнд Монгол улсын аж ахуйн нэгж байгууллагуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээг сурталчлах түүнчлэн гадаад орнуудын бизнесийн байгууллагуудыг татан оролцуулах, худалдааны түншлэл тогтоох, зах зээл олох боломжийг бүрдүүлэх, үйлдвэрлэгч, үйлчилгээний байгууллагууд, хэрэглэгч тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, итгэлийг бэхжүүлэх зорилготой юм байна.
Үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар хот болон Төв, Хангайн бүсийн аймгуудын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ оролцох ажээ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )