Жижиглэн худалдаа эрхлэгчдийн хурал болно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 28

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөлийн хурал өнөөдөр болно.

 Уулзалтаар  зөвлөл болон танхимаас авч хэрэгжүүлсэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, энэ онд дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах Худалдааны салбарын оны шилдэг байгууллага, хувь хүмүүсийг шалгаруулах арга хэмжээ, шинэ Засгийн газар холбогдох яам, агентлагуудад худалдаа, үйлчилгээний салбар, зөвлөлийн зүгээс хүргүүлэх санал, хүсэлтийн талаар ярилцахаар болжээ.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл жижиглэн худалдаа эрхлэгчидтэй уулзаж, бизнесийн орчны талаар ярилцан санал, хүсэлтийг нь сонсоно.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top