Монгол улсын хөрөнгийн зах зээл хөгжлийн жагсаалтанд багтжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 29

Их Британийн FTSE грушээс энэ сарын 26-нд Монголын хөрөнгийн биржид албан тоот ируүлжээ. Үүнд Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг FTSE-ийн хөгжиж буй зах зээлийн зэрэглэлд оруулахаар ажиглалтын жагсаалтад багтаасай тухайгаа мэдэгдэн баяр хүргэсэн байна.

Дэлхийн санхүүгийн төв болох Лондон хотод байрладаг FTSE групп олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгаагаар тэргүүлэгч бөгөөд 80 гаруй улсын хөрөнгийн зах зээлийн индексийг арилжааны явцад шууд болон арилжааны эцэст тооцоолж гарган, зах зээлд мэдээлдэг онцгой байр суурьтай компани юм. Тус групп улс орнуудын хөрөнгийн зах зээлийг хөгжиж буйгаас өндөр хөгжсөн хүртэл дөрвөн ангиллаар маш нарийн шалгуурын дагуу жилд нэг удаа шалгаруулдаг байна.

Манай улс хөгжиж буй зах зээлийн зэрэглэлтэй болсноор мэргэжлийн томоохон хөрөнгө оруулагчдыг нэвтрүүлэх, зах зээлийн арилжааны идэвх, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, хөгжлийг хурдасгах боломжтой болж байгаа гэнэ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top