Украин экспортын татвараа өсгөнө

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 01

Укрианаас буудай худалдан авдаг АНУ тэргүүтэй улсуудад Киев таагүй мэдээ дуулгах нь. Учир нь тус улс ирэх оноос буудайн татвараа өсгөж, нийлүүлэлтээ бууруулна гэдгээ мэдэгджээ. Энэ нь ган гачиг, буудайн үнийн бууралттай холбоотой юм.

Киевийн мэдэгдэж буйгаар энэ онд 4.6 тэрбум ам.долларын буудай гадагш экспортлохоор бэлтгэсэн байна. Гэвч ган гачиг нүүрлэхийн хажуугаар евро бүсийн эдийн засгийн хямрал буудайн ханшийг огцом унагаж байгаа аж. Тиймээс Украин АНУ болон зарим томоохон экспортлогч улсууддаа буудайгаа өндөр үнээр зарахаас аргагүй болжээ.

Хэдийгээр өнгөрсөн онд дэлхийн худалдааны байгууллага Женевт хуралдахдаа “Мах, жимс, хүнсний ногоо, буудай, өргөн хэрэглээний барааны экспортийн татварыг нэмэхгүй байх” конвенцийг баталсан ч дэлхийг хирсэн санхүүгийн тогтоол уг шийдвэрийг цаас болгон хувиргах ньтодорхой болоод байна.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top