Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам “КОЙКА”-тай хамтарна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 01

Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд “КОЙКА” байгууллагын нэг сая ам.долларын санхүүжилтээр “Малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хяналтын лабораторийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх баримт бичигт Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Золжаргал, “КОЙКА” байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Чой Хын Юл нар өнгөрсөн баасан гаригт буюу есдүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зуржээ.

 Тус төслийг хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлын хяналтын лавлагаа лабораторийн техник, технологийн чадавхийг бэхжүүлж, малын гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийг Олон улсын түвшинд тодорхойлох, баталгаажуулах чадвартай болох өндөр ач холбогдолтой талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас онцоллоо.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top