Хүнсний гол нэрийн барааны үнийг есдүгээр сарын 26-ны байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 4.4 хувь, өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 1.0 хувиар буурсан байна.
Махны дундаж үнэ: Үхрийн махны үнэ 6.6-7.5 хувь, хонины махны үнэ 8.1 хувь, адууны махны үнэ 14.6 хувь, ямааны махны үнэ 3.4 хувиар буурсан байна.
Махны үнийг өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 0.8-1.4 хувь, хонины махны үнэ 2.3 хувь, адууны махны үнэ 10.8 хувь, ямааны махны үнэ 1.4 хувиар буурсан байна. 2012 оны 9-р сарын 26-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 6614 төгрөг, хонины цул мах 7020 төгрөг, үхрийн /ястай/ мах 7257 төгрөг, үхрийн цул мах 8286 төгрөг, ямааны мах 5640 төгрөг, адууны мах 5250 төгрөгийн үнэтэй байлаа.
Гурилын үнэ: Савласан дээд гурилын үнэ 0.6 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад тогтвортой байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Элсэн чихрийн үнийг өмнөх сарын үнэтэй харьцуулахад 0.5 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна. Цагаан будааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.2 хувиар буурсан бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна.
А.Алт
Сэтгэгдэл ( 0 )