Хүнсний салбарын тулгамдсан асуудлуудыг шийднэ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 01

УИХ-ын гишүүн ҮХАА-н сайд Х.Баттулга амралтын өдрүүдээр салбарынхаа ТББ-ынхныг, эрдэмтдийг хүлээн авч уулзаж, тулгамдаж буй асуудал хийгээд шийдвэрлэх гарцыг хамтран хайж байгаа билээ. Хөнгөн үйлдвэрийн салбарын ТББ-уудын төлөөлөлтэй түрүүчийн амралтын өдрүүдээр уулзсан сайд өнгөрсөн ням гаригт хүнсний салбарын ТББ-уудын төлөөллийг хүлээн авч уулзаж нээлттэй ярилцлаа.

Энэ үеэр тэрээр 3 сая хүн амтай, 50 сая малтай улс орон байж дотоодын сүү, тараг, махан бүтээгдэхүүнээр улс орноо хангаж чадахгүй байна гэдэг маш харамсалтайг хэлээд ойрын хугацаанд боломжит арга хэмжээг авахаар болсон юм.

Мөн үйлдвэрлэгчээс шууд хэрэглэгчийн гарт шинэ ургацын чанартай, хямд үнэтэй бүтээгдэхүүнийг хүргэх зорилготой “Намрын ногоон өдрүүд-2012” арга хэмжээний хугацааг сунгах, мах, сүү тараг гэх мэт малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлийг хангах цогц хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх гэх мэт арга хэмжээг эхний ээлжинд авахаар боллоо.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top