Хууль зөрчиж тендер зарлажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 01

Алс баруун хязгаарт хууль хэрэгжихгүй байгаагийн нэгэн жишээтэй Ерөнхий сайд танилцлаа. Зураг төсөл нь батлагдаагүй ч төсвөөс мөнгө гаргуулан ажлаа эхэлсэн төв цэнгэлдэхийн барилгыг хэрхэх тухай албаныхантай зөвлөлдсөн юмаа.

Хиймэл зүлэг, гүйлтийн зам, хүүхэд залуусыг хөгжүүлэх хамгийн сүүлийн үеийн стадион Улаангом хотод баригдах ёстой. Гэтэл өнөөдөр гүйцэтгэгч компани нэг тэрбум 300сая төгрөгийг цемент, төмөр болгочихоод улсаас дахин хөрөнгө нэхэж эхэлжээ.  Уг нь эхлээд барилгын зураг төсөл гарч дараа нь  төсөв нь батлагдаж тендер нь зарлагдах ёстой.

Харин Улаангом хотод баригдах 3000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн тендер зарлагдаж байх үед зураг төсөл нь гараагүй байжээ. Тухайн үеийн  төсөөллөөр нэг тэрбум 300 сая төгрөг гэж тооцож байсан ч зураг төслийн хүрээнд ажлаа гүйцэтгээд эхлэхэд дахин 4 тэрбум төгрөг шаардлагатай болсон байна.

Зундаа нэг наадам үзэх цэнгэлдэх хүрээлэнгээс илүү сургууль цэцэрлэгийг нэмж байгуулах хэрэгтэй байнаа. Үүнийг зөв төлөвлөх ёстой байсан гэдгийг орон нутгийн удирдлагуудад санууллаа. Хүнээ бодохгүй мөнгө боддог бодлогыг  шинэчлэлийн засгийн газар халж байгаа. Цаашдаа сургууль цэцэрлэг, эмнэлгийг  улсын хэмжээнд нэгдсэн нэг зураг төсвөөр барих бодлогыг нэвтрүүлнэ гэдгээ ч Засгийн газрын тэргүүн хэллээ.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top