Хятадын үйлдвэрийн секторын идэвх уналттай хэвээр байна. Даваа гаригт БНХАУ-ын Засгийн газрын мэдээлснээр есдүгээр сард үйлдвэрлэлийн индекс 49,8 байсан нь наймдугаар сард 49,2 байсантай харьцуулахад өссөн үзүүлэлт ч 50-аас доош үзүүлэлт бол үйлдвэрийн үйл ажиллагаа уналттай байгааг харуулдаг.
Олон улсын эрэлт муутай байгаагаас экспортын шинэ захиалгууд цуцлагдсан тухай HSBC банк мэдээлсэн байна.
Хятад улс нь томоохон экспортлогч орон учир хятадын үйлдвэрлэл нь дэлхийн эдийн засгийн төлвийн хэмжүүр болдог юм.
А.Алт
Сэтгэгдэл ( 0 )