Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулах, үнэт цаас худалдах, худалдан авах явцыг хөнгөвчлөх зорилгоор “Миллениум Ай Ти" системийг нэвтрүүлсэн. Өнөөдөр Хөрөнгийн биржид бүртгэлтэй 300 гаруй аж ахуйн нэгж байдаг ч брокер, дилерийн 44 компани арилжааг явуулдаг. Хөрөнгийн зах зээлд гарах сонирхолтой компаниудыг дэмжих зорилгоор Хөрөнгийн биржийн ТУЗ- өөс саяхан нэг шийдвэр гаргажээ. Энэ нь шинээр бүртгүүлэх, хувьцаа нэмж гаргах компанийн үнэт цаасны бүртгэлийн хураамжийг 30-50 хувиар хөнгөлсөн явдал юм. Ирэх оны есдүгээр сарын 13-наас өмнө олон нийтэд үнэт цаасаа анх удаа санал болгох аж ахуйн нэгжийн хураамжийг 30 хувиар хөнгөлөх бол урьд нь бүртгэлтэй байсан компани нэмж үнэт цаасаа бүртгүүлэхдээ 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой болжээ. Харин компани ногдол ашгаа хувьцаа хэлбэрээр тараах, өөрийн ажиллагсдад хувьцаа олгох зорилгоор үнэт цаас нэмж гаргавал бүртгэлийн хураамжаас 100 хувь чөлөөлөх гэнэ. Гэхдээ компанийн зах зээлийн үнэлгээ 50 саяас доошгүй төгрөг байх шалгуур тавьжээ.
А.Алт
Сэтгэгдэл ( 0 )