Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг танилцууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 02

Монголбанкны Ерөнхийлөгч өнөөдөр 14.00 цагаас сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийж төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн талаар мэдээлэл хийлээ.

Мөнгөний бодлогын төслийг Төвбанкнаас жил бүрийн аравдугаар сарын 1-ний дотор УИХ-д өргөн барьдаг. Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монголбанкнаас хуульд заасан хугацаанаас хоёр хоногийн өмнө УИХ-ын даргад өргөн барьсан юм.  

Уг үндсэн чиглэлд эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтөд чиглэсэн, нийлүүлэлтийн гаралтай инфляцийг хязгаарлахад анхаарсан, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, дундаж давхаргыг дэмжих, хуримтлалыг өсгөх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьсон, санхүүгийн тогтвортой байдлыг улам бүр бэхжүүлэхийг эрмэлзсэн, Засгийн газартай нягт, харилцан уялдаатай, үр дүнтэй хамтран ажиллах замаар бодлогоо уялдуулахаар төлөвлөжээ.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top