Өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ. Уулзалтын зорилго нь төрөөс 2013 онд мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг танилцуулахад оршисон юм.
Ирэх онд эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь нөхцөл болсон макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэхэд анхаарахаар чиглэгджээ. Тухайлбал макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд мөнгөний бодлогын арга хэрэгслээр инфляцийг тогтвортой нам түвшинд байлгаж, Засгийн газартай хамтран нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөллийг хязгаарлах бодлого баримтлах аж. Үүний үр дүнд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2013 оны эцэст 8 хувиас хэтрүүлэхгүй байж, улмаар 2014- 2015 онд инфляцийг 5-7 хувийн түвшинд байлгах нөхцөл бүрдүүлнэ гэж тооцжээ. Мөн төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж, уян хатан тогтох зарчмыг үргэлжлүүлэн баримтлахаар болжээ.
А.Алт
Сэтгэгдэл ( 0 )