Өнгөрсөн лхагва гаригт Хятадын бирж дээр хар алтны үнэ өсөлттэй гарсан нь Европын биржүүдэд нөлөөлсөн хэмээн шинжээчид үзэж байна. Өнгөрсөн оны арванэгдүгээр сараас хойш өсөөгүй байсан нефтийн үнэ баррель нь 108.17 ам.доллар буюу 3.40 ам.доллараар өссөн дүр зураг ажиглагджээ. Харин АНУ-ын зах зээл дээр баррель нефть 88.14 ам.доллараар буурсан байна. Есдүгээр сард нефтийн ханш өнгөрсөн дөрвөн сарынхаас хамгийн өндөрт буюу 117.95 ам.долларт хүрсэн юм. Шинжээчид, нефть олборлогчдын үнээ нэмж буй шалтгааныг Иран, Израиль гэх мэт томоохон нийлүүлэгчдийн улс төрийн таагүй асуудлаас болж байгааг онцолжээ.
А.Алт
Сэтгэгдэл ( 0 )