Компанийн засаглалын талаар ярилцаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 09

"Монгол дахь компанийн засаглал,боломж, тулгарч буй хүндрэл сорилууд" дугуй ширээний ярилцлага 09.00 цагаас Кемпинский зочид буудлын хурлын танхимд эхэллээ.

 Уг ярилцлагыг Олон улсын санхүүгийн корпараци, Эдийн засгийн хөгжлийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Компанийн засаглалын хөгжлийн төв хамтран зохион байгуулж байна. Ярилцлагад Олон улсын санхүүгийн корпораци болон хандивлагч байгууллагууд, Дэлхийн банк, Европын Сэргээн босголт хөгжлийн банк, АНУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Европын холбооны төлөөлөл, төр засгийн удирдлагууд, Шинжлэх ухааны академийн төлөөлөл, хуульчид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож компанийн засаглалын талаар санал бодлоо ярилцаж буй.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top